Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа

2020/02/19
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж байгаа юм. 

Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан билээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийв. Тэрбээр “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30 хүртэл сунгах тогтоол гаргалаа. Их, дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийг цахимаар болон телевизээр зааж байгаа. Харин хөл хорио цуцлагдахаар долоо хоногийн бүрийн бямба гарагт хичээллэж, хоцорсон хичээлээ нөхнө” гэв.

Эх сурвалж: eagle.mn

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх