Аймгийн Онцгой комиссоос сумдтай цахим хурал хийлээ

2020/02/18
Аймгийн Онцгой комиссоос сумдтай цахим хурал хийлээ

Аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өнөөдөр буюу 2020 оны 02-р сарын 18-ны өдөр сумдын удирдлагуудтай онлайнаар цахим хурлыг хийлээ. Хуралдаанд аймгийн онцгой комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Бүсийн төв ОБГ-ын дарга хурандаа Г.Нармандах, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтуяа, аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Цахим хурлаар сумдад дараах чиглэл, зөвлөмжүүдийг хүргүүлсэн юм. Сар шинийн баяр удахгүй болохтой холбогдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, МУ-ын Засгийн газар, улсын Онцгой комиссоос гарсан сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг иргэд бүх шатандаа хэрэгжүүлэх, сумдын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулж сумдын шуурхай штабыг яаралтай байгуулах, сумынхаа онцлогт тохирсон болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлуудыг зохион байгуулах, маск, ариутгал халдваргүйтгэлийн хамгаалалтын хувцас, бодисын нөөцлөх, боловсролын байгууллагуудын амралтай холбогдуулан гэртээ байгаа хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарах, Сумынхаа гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийх, нөөцөө бүрдүүлж шаардлагатай зүйлсийг засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах, Сум хооронд тээврийн үйлчилгээ хийж байгаа үйл ажиллагаанд анхаарах, ариутгал хийх, Иргэдтэйгээ хамтран бүх нийтийг маскжуулах аяныг хамтран хийж хэрэгжүүлэхийг чиглэл болгов. Баяндун сум хариуцлагатай жижүүр гарган, нийтийн эргүүл хийж ажиллаж байгаа, Дашбалбар сум гамшгийн нөөцдөө хамгаалалтын хувцас хэрэглэлийг хөрөнгийг шийдвэрлэж авчруулсан байгаа, зарим төрийн байгууллагууд маск оёж иргэддээ үнэгүй тараасан зэрэг ажлуудыг өөрсдийн нөөц боломжоороо хийж хэрэгжүүлж байгаа талаар цахим хурлын үеэр дурдаж байлаа.

Image may contain: 4 people, suit

Аймгийн Онцгой комиссоос сумдтай цахим хурал хийлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх