Ирэх долоо хоногт ГУРВАН хоног бүх нийтээрээ амарна

2020/02/17
Ирэх долоо хоногт ГУРВАН хоног бүх нийтээрээ амарна

Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

Энэ хүрээнд бөх барилдахгүй, төрийн болон нутгийн засаг захиргааны байгууллагууд, аймаг, сумын золголт хийхгүй байх юм.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэ талаар "Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, мөрөө гаргах, гэр дотроо золгох, бууз баншаа жигнэж идэхийг огт хориглоогүй. Зөвхөн хөдөлгөөнийг хориглож байгаа" хэмээн мэдээлж байв.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3 дахь заалтад Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Тэгэхээр иргэд хоёрдугаар сарын 24, 25, 26-нд амраад шинийн дөрвөн буюу хоёрдугаар сарын 27-ны Пүрэв гарагт ажилдаа орох нь. 

Хэрэв амралтын өдрийг шилжүүлэх болбол УИХ-аар хуульд өөрчлөлт оруулж байж шийдэгдэх учиртай.

Энэ жил хоёрдугаар сар 29 хоногтой буюу өндөр жил. Өндөр жил нь дөрвөн жилд нэг удаа тохиодог бөгөөд ердийн жил нь 28 хоногтой байдаг билээ.

Ирэх долоо хоногт ГУРВАН хоног бүх нийтээрээ амарна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх