1072 хувьцаатай иргэн бүрт 96480 төгрөг олгоно

2020/02/17
1072 хувьцаатай иргэн бүрт 96480 төгрөг олгоно

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. 

Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Иргэдийн ногдол ашгийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор олгох юм байна.

Иргэн та өөрийн хувьцаагаа шалгах бол дараах линкээр дарж орно уу? https://net.schcd.mn/registration/

1072 хувьцаатай иргэн бүрт 96480 төгрөг олгоно  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх