Улс, аймгийн аварга малчдын шагнал гардуулах үйл ажиллагааг түр хойшлуулав

2020/02/17
Улс, аймгийн аварга малчдын шагнал гардуулах үйл ажиллагааг түр хойшлуулав

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс орны хэмжээнд шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан тус шагналыг гардуулах үйл ажиллагааг энэ оны 03 дугаар сарын 02-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулахаар болжээ.

Улиран одож буй Шороон гахай жилийн ажил хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын шийдвэрээр Дорнод аймгаас;
УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ - 1
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ - 6
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН - 1

ай
АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН -1
АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ - 41
АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН - 1
АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ -5 иргэнийг тус тус шалгаруулан батламжилсан юм.

 

Улс, аймгийн аварга малчдын шагнал гардуулах үйл ажиллагааг түр хойшлуулав  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх