Жолооч нарын зөрчлийг арилгуулж "Итгэлийн хуудас" олгоно

2020/02/11
Жолооч нарын зөрчлийг арилгуулж "Итгэлийн хуудас" олгоно

Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас өнөөдөр буюу 2020 оны 2 сарын 11-ний өдрөөс эхлэн "ТАНД БАЯРЛАЛАА" арга хэмжээг эхлүүлж байна. Уг арга хэмжээ нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дүрэм зөрчсөн тохиолдолд засаж, залруулж болохоор зөрчлийг танд хэлж, ойлгуулж, зөрчлөө арилгасан тохиолдолд торгохоос татгалзаж танд "ИТГЭЛИЙН ХУУДАС"- ийг олгох юм.

Мөн Замын цагдаагийн тасгаас "Сар шинэ-2020" нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын чанартай хатуу хучилттай замд хяналт шалгалтыг тогтмолжуулж ажиллаж байгаа бөгөөд хурд хэтрүүлэхгүй байх, зорчигчдын аюулгүй байдлыг хангаж явах талаар сэрэмжлүүлэг бэлтгэн тараан ажиллаж байна.

Дорнод Аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.

Жолооч нарын зөрчлийг арилгуулж "Итгэлийн хуудас" олгоно  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх