Хүүхдийн шүд ҮНЭГҮЙ эмчлэх эмнэлгүүдийн ХАЯГ

2020/02/07
Хүүхдийн шүд ҮНЭГҮЙ эмчлэх эмнэлгүүдийн ХАЯГ

Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг 2019-2023 он хүртэл үнэгүй үзүүлэхээр болсон.

Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тус хөтөлбөрт багтаж байгаа бөгөөд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.

Ингэхдээ нэг хүүхдийн шүдийг 60 мянган төгрөгөөр эмчлэхээр тооцож, хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулсан юм. Манай Дорнод аймагт "Бэсу", "Гандент", "Дорнын супердент", "family smile" зэрэг 4 шүдний эмнэлэг үйлчилгээ үзүүлэх юм.

Хүүхдийн шүд ҮНЭГҮЙ эмчлэх эмнэлгүүдийн ХАЯГ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх