Ирэх 7 хоногоос цаг агаар дулаарна

2020/02/05
Ирэх 7 хоногоос цаг агаар дулаарна

2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 03-НААС 02 ДУГААР САРЫН 10-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ.

/Энэ долоо хоногийн эхээр хүйтэн жиндүү байх боловч 6-наас хүйтний эрч суларна./

Дорнод аймгийн нутгаар: 6-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Их төлөв зөөлөн салхитай. Хүйтний эрч чангарч шөнөдөө Онон, Улз, Халхголын сав нутгаар 35-40 градус, бусад нутгаар 30-35 градус, өдөртөө бүх нутгаар 17-22 градус хүйтэн байна. 6-наас хүйтний эрч суларч Халхголын сав нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Чойбалсан хот орчмоор: Цас орохгүй. Их төлөв зөөлөн салхитай. Хүйтний эрч чангарч шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байх боловч  6-наас хүйтний эрч суларч шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Ирэх 7 хоногоос цаг агаар дулаарна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх