НӨАТ-ын урамшууллыг энэ сарын 10-наас олгоно

2020/02/05
НӨАТ-ын урамшууллыг энэ сарын 10-наас олгоно

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10 буюу ирэх даваа гарагаас иргэдийн данс руу шилжүүлж эхлэх гэж байна. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авахаар тооцоо гарчээ. 

Цаашид НӨАТ-ын урамшууллын буцаалтыг улирал бүр олгох юм байна. Үүнтэй холбоотойгоор энэ оны нэгдүгээр улирлын буцаалтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөсөн байна. 

Одоогоор, өнгөрсөн онд бүртгүүлсэн 996 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй" хэмээн үзэж нягталж байна. Тухайлбал зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн 80 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй 1000 гаруй баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 600 гаруй сая төгрөгийн 175  баримтын мэдээллийг хууль бусаар олж бүртгүүлсэн, импортоор оруулж ирсэн автомашинаа борлуулахдаа төлбөрийн баримт өгдөггүй байсан бөгөөд гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнд тааруулан жилийн эцэст баримт хэвлэж өөрөө болон харилцан хамаарал бүхий этгээдүүдээр бүртгүүлсэн зэрэг зөрчил гарчээ.

Түүнчлэн, Засгийн газрын хуралдаанаас Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цахим төлбөрийн баримтын систем ашиглахгүй байгаа аж ахуй эрхлэгчдийг системд хамруулах чиглэлээр татварын албанаас явуулж байгаа ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгаж байна” гэсэн юм.

НӨАТ-ын урамшууллыг энэ сарын 10-наас олгоно  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх