Сүүлийн үед bubble tea ундааны үйлчилгээ нэлээд дэлгэрч, хэн хүнгүй сонирхох болсон тул энэ ундааг туршихаар Дорнод аймагт нээгдээд удаагүй байгаа "Flamingo" хэмээх амттан, кофенд дурлагсадад зориулсан шинэхэн газрыг facebook-ээс мэдэж зорьж очлоо. Фламинго гэдэг нэр нь хойд америк, испани зэрэг газраар нутагладаг гайхалтай уран бүжгээрээ алдартай, хагацаж салдаггүй үнэнчээрээ алдартай нүүдлийн шувууны төрөл билээ.
Яваад очиход үүдний хаалганы шилэн дээр өглөө 08-20 цаг хүртэл ажиллах цагийн хуваарийг, тухайн кафены уур амьсгал ямаршуухан байгааг тодорхойлж бичжээ. Кофены тансаг үнэр сэн хийж, шинэхэн бялуу сэнгэнэтэл үнэртэнэ. Мөрөөдөж зорьж явсан кафегаа нээсэн бүсгүй энд цэвэрхэн, бяцхан, өнгөлөг, гэгээлэг тухтай орчинг бүрдүүлэхийг зорьжээ.
Самбар дээр бичээтэй байгаа меню-г харахад ЯАГААД заавал уух, идэх дуртай зүйлээ үнэтэй авах ёстой гэсэн УРИАЛГА санаагаа эднийх үнээрээ илэрхийлжээ. Эднийхээс Монголд хоёр салбартай ROC Caffeine Bar-ийн шинээр нь авчирч хуурдаг ROC нэрийн хуурч боловсруулсан үрийн кофег амтлах боломжтой, мэдээж үнэгүй Wi-Fi ашиглана.
Онцолж хэлэхэд “авсаархан” газар гурван ширээтэй, орон зай талбай багатай ч үдийн цайны цагаар тааруулж очсон учир үйлчлүүлэгчид хэдийнээ мэддэг болсон газар, ачаалал их ширээнүүд дүүрэн байлаа.
Хоёр үйлчлүүлэгч бүсгүй зөөврийн компьютерээ гаргаад ажил хэргээ ярилцаж сууна, зүүн гар талд ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн болов уу гэмээр охид утсаа маажингаа шэйк захиалан сонин сайхан хөөрнө. Цаахна талд гурван залуу ROC-ийн шинэ үрийн амтат кофе захиалан найзыгаа хүлээх зуур ярилцана.
Хажууханд нь гал тогоо нь байрладаг тул шинэхэн бялуу, амттаны үнэр ханхийнэ. Өдөр бүр шинээр нь төрөл бүрийн бялуу болон эклерийг эндээс амтлах боломжтой. Мөн бүх төрлийн баярын тортны захиалга авдаг гэнэ 9958-7191 энэ дугаараар тэмдэглээд аваарай.
“Flamingo”-ийн гүзээлзгэнэтэй bubble tea хамгийн эрэлттэй гэдгийг онцолж байв. Тайваниас гаралтай энэ ундааны амт нь сүүтэй цайн дээр элсэн чихэр хийчихсэн ч юм шиг, сүүтэй кофе ч юм шиг, хайлсан зайрмаг уугаад байгаа ч юм шиг санагдана. Мэдээж сонголтоосоо хамааран янз бүрийн амтыг мэдрэх боломжтой.
Кофе, шэйк, bubble tae, cake гээд Чойбалсан хотдоо л хамгийн ХЯМД үнэтэйд тооцогдох болов уу? анзаарч суухад нас насны үйлчлүүлэгдчид зорьж ирнэ мөн гэрийн жороор хийсэн элдэв нэмэлт амтгүй бялууг амтлах боломжтой.
Цаашдаа үйл ажиллагаагаа өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хэлж байна лээ. Ингээд Чойбалсан хотынхоо үйлчилгээний салбарт өнгө нэмж, соёлыг түгээж буй залуусынхаа ажилд амжилт хүсье.
Өө нээрээ хаягийг нь зааж өгөхөө мартах шахлаа. Хэрлэн сум 7 дугаар баг Мянган хороололын 37 дугаар байрны урд байрлах 43 дугаар байрны урд талаасаа орох юм шүү.
Холбоосууд:
Фэйсбүүк групп: FLAMINGO Dornod Cafe энд дарна уу?
This Week: "Flamingo" амттан, кофенд дурлагсдад зориулан онцлов | |
DornodToday.mn Facebook |