Номын тэмдэглэл: “The idea book - Сэтгэх урлаг”

2020/01/29
Номын тэмдэглэл: “The idea book - Сэтгэх урлаг”

Бид юуны тулд ном уншдаг вэ? Номон дотроос нь юм сурах гэж, мэдлэгээ өргөжүүлэх гэж, өөрөөр хэлбэл илүү мэдлэг мэдээлэлтэй болохын тулд уншдаг шүү дээ. Харин ямар номыг яаж уншихад, дараа нь уншсан номынхоо хэргийг хэрхэн гаргахад их учир бий. Ингээд та бүхэнд шинэхэн "Номын тэмдэглэл" булангаа хүргэж  байна. Эхний зочин "Оюуны түлхүүр" номын клубийн админ Т.Солонго “The idea book - Сэтгэх урлаг” номын тэмдэглэлээ хүргэж байна.

Зохиолч: Шведийн илтгэгч, коуч Фредрик Харен

Орчуулагч: Сэтгүүлч, зохиолч Б.Хулан

Хэвлэгдсэн он: 2008 он

Хуудасны тоо: 297

Түлхүүр үг: Шинэ санаа,санааны мэдээллүүд, мөрөөдөл, Альберт Эйнштейн

Номын онцлог: номын нийт хуудасны 50 хувь нь буюу шар хуудаснууд нь зохиогчийн санаа, хүртээмж, хичээлийн санаа, гэрийн даалгаврууд, үлдсэн 50хувь буюу цагаан хуудаснууд дээр миний болон таны бичих орон зайн тэмдэглэл бичих талбар юм.

  • Уншигчдад өгөх санааг өөрийн ойлголтоор сийрүүлбэл:

19-р зуун аж ахуй эрхлэлтийн зуун

20-р зуун Үйлдвэрийн зуун

21-р зуун Шинэ санааны зуун билээ. 1940-өөд оны үед бүтээлч сэтгэлгээний загалмайлсан эцэг Гилфорд Жи.Пи өөрөөр сэтгэх, түргэн сэтгэх, бүтээлч байх нь авъяас гэж ойлгон судалж эхэлсэн.

Энэхүү номонд шинээр сэтгэх гэсэн ойлголтыг тодорхой тайлбарласан ба  хаана хамгийн үр дүнтэй сэтгэдэг болон шинээр сэтгэсэн санаагаа хэрхэн үр дүнд хүргэх вэ гэсэн 3 ойлголтыг дэлгэрэнгүй бичсэн нь маш их таалагдлаа.

  • Энэ номыг уншаад гэрийн даалгаврыг хийснээр та өөрийн доторх дэггүй охин ба хөвгүүнийг сэрээх болноо. Охин, хүү гэдэг нь дэггүй сэтгэхүйтэй, бүтээгч эсвэл сөнөөгч, зоригтой тэр л хүүхдийг өөрөө өөрөөсөө цочоон сэрээх явдал юм. Энэ ном таны гайхалтай шинэ санааг үр адил соёолуулж, тэрхүү үрээ хөрсөнд суулган ургуулахын тулд та шинэ санаагаа бичиж тэмдэглэх үзэг цаасыг өөрөөсөө бүү холдуулаарай. Хэрвээ хүмүүсийн гаргасан нэг л санаа таныхтай адил төстэй бол таных шинэ санаа бус санааны мэдээллүүд болох ideamation гэдгийг бүү мартаарай.

 

  • Та хаана хамгийн сайн бодож төвлөрч чаддаг вэ? энэ л асуултад хариулснаар танд шинэ санаа борооны дараах мөөг шиг л соёолон гарах болно. Жишээ нь угаалгын өрөө, ажил тарсны дараах чимээ аниргүй ажлын өрөөнд, өглөөний гүйлтийн үеэр, гэр бүлийнхэн унтаж байхад, байгалийн сайханд гээд л хүн бүрт шинэ санаа урган гарах орчин өөр өөр. Иймээс нэн тэргүүнд БОДОХ ГАЗРАА ОЛОХ хэрэгтэй, тэр л газраа хамгийн боломжит ашигтай цагийг өнгөрөөх хэрэгтэй шүү манайхаан.

 

  • Ямар нэг зүйлийг хийх олон янзын зөв замууд байдаг тул түүнийг эрэн хайхад тархиндаа жижиг жижиг атираанууд шинээр үүсгэх хэрэгтэй шүү. Шинэ санаагаа үр дүнтэй болгохын тулд 5настай хүүхдэд ойлгуулах гэж буй байдлаар хамгийн ойлгомжтой, энгийнээр тайлбарлах байдлаар бэлдэх хэрэгтэй мөн 5настай хүүхэд надаас ямар асуулт асуух бол гэдэг дээр төвлөрвөл таны шинэ санаа бүтээл болоход ямар ч бэрхшээлгүй. Миний бяцхан номын тэмдэглэл уншсан танд миний зүгээс нэг гэрийн даалгавар өгнөө. Уншигч та “Үзэг”-ийг амьдралд үр дүнтэй ашиглах 20 аргыг 7 минутанд жагсаан бичээд түүнийгээ шинэ санаа юу эсвэл санааны мэдээллүүд үү /бусад хүн сэтгэх боломжтой санаанууд/ гэдгийг ялган салгаарай. Таньд сэтгэх урлагаар хичээллэх боломж энэ өдрөөс эхлэн соёолох боломж гарлаа. Хичээгээрэй........ ажа ажа амжилт

 

  • Ингээд Жеймс Смит –ийн хэлсэн шинэ санааг дийлэх ямар ч зэвсэг байхгүй, түүнээс хүчтэй шинэ санал л түүнийг ялан дийлэх боломжтой гэсэн сайхан өгүүлбэрээр энэ удаагын номын тэмдэглэлээ дуусгахдаа таатай байна. Дараагийн номын тэмдэглэлээрээ тун удахгүй уулзая.

 

Номын тэмдэглэл: “The idea book - Сэтгэх урлаг”  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх