Сумдын байгаль хамгаалагчид нэгдсэн сургалтад хамрагдав

2020/01/22
Сумдын байгаль хамгаалагчид нэгдсэн сургалтад хамрагдав

Сургалтаар байгууллагын 2020 оны төлөвлөгөөт ажлууд, тэдгээрийг гүйцэтгэх, зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавихад анхаарах асуудлууд, байгаль орчны салбарын холбогдох эрхзүйн баримт бичиг, түүний шинэчлэлт, тайлан мэдээ гаргах, бичиг баримт боловсруулахад анхаарах зэрэг байгаль хамгаалагчдын ажил, мэргэжилд шаардлагатай мэдээллүүдээр тус газрын мэргэжилтнүүд холбогдох сургалт, зөвлөмж өглөө. Мөн тус арга хэмжээнд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас “Агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн ажлаа танилцуулж, Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тооллого явуулах ажилд 2 байгууллага хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон бол аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүйн талаар байгаль хамгаалагчдад ойлголт өгч ажиллалаа.

Дорнод Аймаг Байгаль Орчин-н зураг.

Сумдын байгаль хамгаалагчид нэгдсэн сургалтад хамрагдав  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх