"Дорнодод үйлдвэрлэв" брэнд бүтээгдэхүүний нэгдсэн цэгтэй болно.

2020/01/16
"Дорнодод үйлдвэрлэв" брэнд бүтээгдэхүүний нэгдсэн цэгтэй болно.

Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Дорнодод үйлдвэрлэв" нэгдсэн цэг бий болгох ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдсан Стартап бүлгийн төлөөлөл хамтран уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн оролцож хэлсэн үгэндээ орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэхэд тээвэр дэд бүтцийг хөгжүүлэх, төрөөс татварын хөнгөлөлтийг үзүүлж, тайлагналтыг боловсронгуй болгох дотоод зах зээлийг томруулах нь чухал ач холбогдолтойг дурьдаж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Старт-апын дундын төв байгуулах, орон нутагт зарлаж байгаа худалдан авах ажиллагаанд орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийг түлхүү оролцуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хууль эрх зүйн зөвлөгөө өгөх нэгж байгуулахаар болсноо илэрхийллээ.

Мөн залуучуудын гарааны бизнесийг дэмжих Старт-ап хөтөлбөрөөс 2019 онд дэмжлэг авсан оролцогч Э.Ууганжаргал “ДОРНОДОД ҮЙЛДВЭРЛЭВ” брэнд үйл ажиллагааныхаа цаашдын зорилтын талаар танилцууллаа. Тэрээр орон нутагт үйлдвэрлэж байгаа 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн үүсгэн байгуулсан цэгээр борлуулж байна.

Уулзалтад Дорнод нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 50 гаруй төлөөлөл оролцон хамтран ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийлж, тулгамдаж буй асуудлынхаа талаар ярилцлаа.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

"Дорнодод үйлдвэрлэв" брэнд бүтээгдэхүүний нэгдсэн цэгтэй болно.  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх