2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2 629 622 сая мал тоологджээ

2020/01/13
2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2 629 622 сая мал тоологджээ

Аймгийн мал тооллогын товын дагуу 2019 оны 12 сарын 7-17 ны өдрүүдэд 14 сумын 67 багт зохион байгуулагджээ. 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дорнод аймаг 2 629 622 толгой мал тоологдож өмнөх оноос 10.6 хувиар өссөн байна. Малын тоо 2011 оноос хойш тогтмол өсөлттэй байгаа бөгөөд нийт малын 97.5 хувь нь амины аж ахуйд тоологдсон бол 2.5 хувь нь аж ахуйн нэгжийн мал байгаа юм. Хамгийн олон малтай сумдад Дашбалбар, Цагаан-Овоо, Сэргэлэн, Баяндун, Булган сумд орж байна. Аймгийн хэмжээнд 5311 малчин өрх түүний дотор 7983 малчид байна. Нийт малчдаас эрэгтэй 5171 буюу 64.8 хувь, эмэгтэй 2812 буюу 35.2 хувийг эзэлж байна. Малчдыг насны бүлгээр авч үзвэл: 15-34 насны малчид 31.2 хувь, 35-59 насны малчид 59.1 хувь, 60-с дээш насны малчид 9.6 хувийг тус тус эзэлж байна.

2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2 629 622 сая мал тоологджээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх