Аймгийн улаан загалмайн хороо Г.Ганхөлөг хүүг БНСУ-д үнэ төлбөргүй эмчлүүлж байна

2020/01/09
Аймгийн улаан загалмайн хороо Г.Ганхөлөг хүүг БНСУ-д үнэ төлбөргүй эмчлүүлж байна

Дорнод аймгийн улаан загалмайн хороо, Бүгд Найрамдах Солонгос улсын Дэчан эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Дорнод аймгийн Булган сумын малчин Ганхүүгийн хүү сурагч Г.Ганхөлөгийг 100 хувийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамруулахаар БНСУ-ыг зорьсон юм. Эмчилгээнд явсан Г.Ганхөлөг хүүгийн хагалгаа амжилттай болсон талаар аймгийн Улаан загалмайн хорооны цахим хуудсаар мэдээллээ. Хагалгааг амжилттай зохион байгуулсан Хан эмч болон Дэчан эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлжээ. Г.Ганхөлөгтөө эрүүл саруул болоод удахгүй эх нутагтаа эргэн ирэхийг хүсэн ерөөе.

Дорнод аймгийн улаан загалмайн хороо Dornod RED CROSS-н зураг.

Аймгийн улаан загалмайн хороо Г.Ганхөлөг хүүг БНСУ-д үнэ төлбөргүй эмчлүүлж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх