"Дулаан гэр" аяны үр дүнд нэгэн өрх гэртэй боллоо

2020/01/09
"Дулаан гэр" аяны үр дүнд нэгэн өрх гэртэй боллоо

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр галын аюулын улмаас орон гэргүй болсон зорилтот бүлгийн, 9 ам бүлтэй Хэрлэн сумын 11 дүгээр багийн Хивсний 10-11 тоотод харъяалагдах нэгэн өрхөд "Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд" клубээс санаачлан "ДУЛААН ГЭР" хандивын аяныг сүүлийн 3 хоногийн дотор өрнүүлж 01 дүгээр сарын 09-ны өдөр эздэд нь гэрийг хүлээлгэн өглөө.
Тус аянд Дорнодын олон байгууллага, хамт олон, иргэд нэгдэж мөнгөн хандив 1.400.000 төгрөг бэлэн, бусад хувцас хэрэгсэл зэрэг эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм.
Байгуулагдаад 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус клубын энэ оны анхны хүмүүнлэгийн үйл ажиллагаа энэ юм. 

Muunuu Bold-н зураг.Muunuu Bold-н зураг.

"Дулаан гэр" аяны үр дүнд нэгэн өрх гэртэй боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх