Шинээр байгуулагдсан 11 дүгээр багийн иргэдийн цахим үнэмлэх хэвлэгдэн иржээ

2020/01/06
Шинээр байгуулагдсан 11 дүгээр багийн иргэдийн цахим үнэмлэх хэвлэгдэн иржээ

Дорнод аймгийн ИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн "Хэрлэн сумын 10 дугаар багийг өөрчилж 11 дүгээр баг шинээр байгуулах тухай" 11 дүгээр тогтоол, мөн Хэрлэн сумын ЗДТГ-ын даргын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 3/326 тоот албан бичгийг дагуу Хэрлэн сумын 10 дугаар багийн 71, 72а, 72б, 92, 101, 18, 403, 405, Талын шилтгээн хотхон, Солонго хотхон, Хивс хороолол, Уурхайчин хороолол, Цаг уурын хороолол, Хөдөөгийн өрх / Шар бүрд, Гуравны бүлэг, Эхэн худаг, Хөл нуур, Бургаст хөндий, Цайдам, Дунгийн нуур, Гармын ухаа, Шар хонхор/ хаягтай иргэдийн хаягийг Хэрлэн сумын 11 дүгээр баг болгон шинэчилсэн, иргэний цахим үнэмлэх шинэчилсэн хаягаар хэвлэгдэн иржээ. Иймд дээрх хаягийн бүртгэлтэй иргэд хуучин иргэний цахим үнэмлэхтэйгээ Улсын бүртгэлийн хэлтэст ирж иргэний цахим үнэмлэхээ шинэчилж авна уу.
Хаяг: Хэрлэн сумын ЗДТГ-ын 1-р давхарт байрлах Улсын бүртгэлийн хэлтэс.
Лавлах утас 98-970-970

Шинээр байгуулагдсан 11 дүгээр багийн иргэдийн цахим үнэмлэх хэвлэгдэн иржээ   
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх