Тэтгэврийн үндсэн нэмэгдэл хоёрдугаар сард хэрэгжихээр 150.6 тэрбум төгрөг төсөвлөгджээ

2020/01/06
Тэтгэврийн үндсэн нэмэгдэл хоёрдугаар сард хэрэгжихээр 150.6 тэрбум төгрөг төсөвлөгджээ

1990 оны хуулиар 1991-1994 онд эрт тэтгэвэрт гарсан зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлж байгаа. Энэ хүрээнд 21 мянган иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж энэ сараас эхлэн нэмэгдэл тооцогдож эхлэх юм байна. Харин НДС-гаас тэтгэвэр авдаг 420 мянган иргэн байгаа. Эдгээр иргэдийн үндсэн нэмэгдэлд 150,6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд 2020 оны 01-р  сарын 1-ний өдрөөс олгож байгаа юм. Үүнээс өмнө ЗГ-ын тогтоолоор эцэслэн шийдсэнээр иргэдэд нэмэгдлийг олгож эхлэх юм байна. 

2020 онд хэрэгжих нэг гол хууль нь малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын хэмжээг нөхөн төлөх тухай хууль байгаа. Энэ хуульд малчин болон хувиараа бизнес эрхлэгч 2 субьект хамаарагдана. Эдгээр хүмүүс 1995-2019 оны дуусах хугацаанд төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх боломжтой юм. Ингэхдээ хугацаагаа хувь хүн өөрөө сонгох юм байна.

Түүнчлэн даатгуулагч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтоолгохдоо дундаж цалингийн хэмжээ 70 хувиар тооцож тэтгэмж олгодог байсныг өөрчлөн 100 хувь болгохоор болжээ. Ингэснээр албан журмын даатгуулагчтай адилхан болох юм. Мөн сайн дурын даатгуулагч нь хүүхдээ асрах хугацаандаа даатгалаа үргэлжлүүлэн төлөхөөр шийдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 50 хувийг төрөөс төлөх зохицуулалт хийсэн байна. Огт даатгал төлж байгаа даатгуулагч даатгал төлөх хүсэлт гаргавал 50 хувийг нь улсын төсвөөс иргэн өөрөө төлөх зохицуулалт хийгджээ. 

Мөн шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа иргэд хүүхэд тус бүрийн тоогоор 1,6 жилийг тооцуулан ажилласан жилээ нэмэгдүүлэх боломжтой болжээ. 

Mass.mn

Тэтгэврийн үндсэн нэмэгдэл хоёрдугаар сард хэрэгжихээр 150.6 тэрбум төгрөг төсөвлөгджээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх