Хүүхдийн мөнгөө авахын тулд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх шаардлагатай

2020/01/06
Хүүхдийн мөнгөө авахын тулд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх шаардлагатай

УИХ-ын чуулган хуралдаанаар  Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өнгөрсөн 2019 онд баталсан. Ингэснээр амьжиргааны түвшинг нь харгалзан олгож байсан хүүхдийн мөнгийг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор болж байгаа юм. Үүнд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг 2020 оны төсөвт суулган баталсан.

Тус мөнгийг олгохдоо аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын өрхийн мэдээллийн нэгдсэн санд асран халамжлагч, эцэг эхчүүд мэдээллээ өгч бүртгүүлсэн байх ёстой бөгөөд тухайн хүүхдийн мөнгийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт нэрийг нь бүртгүүлсэн цагаас эхлэн мөнгийг олгох юм. Манай аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 24.280 хүүхэд бүртгэгдэж хүүхдийн мөнгөө авсан байна. 

Тогтоолын төслийг санаачлагчид өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүсэлт гаргаж хүүхдийн мөнгө авна гэж тооцжээ.

Хүүхдийн мөнгөө авахын тулд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх шаардлагатай  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх