НӨАТ-ын буцаалтыг энэ сардаа багтаан ОЛГОНО

2020/01/02
НӨАТ-ын буцаалтыг энэ сардаа багтаан ОЛГОНО

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгчийн худалдан авалтад төлсөн татварыг буцаан олгох журамд зааснаар дараа оны нэгдүгээр улиралд урамшууллыг нь шилжүүлэх журамтай. Энэхүү журмын дагуу өнгөрсөн 2019 оны буцаан олголтыг энэ хоёрдугаар сардаа багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөж буй ажээ.

“Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар иргэдийн НӨАТ-ын буцаалтыг олгохоор ажиллаж байгаа юм байна. Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголт болгон 900 мянга гаруй иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгох аж.

Иргэд энэ сарын 8-наас өмнө амжиж өнгөрсөн 2019 оны худалдан авалтын Е-баримтаа уншуулан, системт бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай юм.

 
НӨАТ-ын буцаалтыг энэ сардаа багтаан ОЛГОНО  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх