Дөрвөн хүүхдийн амь насыг уснаас аварсан сурагчид "Шудрага журам" медиалаар шагнагдав

2019/12/30
Дөрвөн хүүхдийн амь насыг уснаас аварсан сурагчид "Шудрага журам" медиалаар шагнагдав

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч С.Мөнхсүлд, А.Тэмүүжин, Т.Дөлгөөн нар эрэлхэг зориг, сайхан сэтгэл, авхаалж самбаа гарган 4 хүүхдийн алтан амийг аварч, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн, онцгой гавьяа байгуулж 2019 оны Улсын "Онцлох хүүхэд"-ээр шалгарсан.

Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дээрх сурагчид Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнагдсан бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн албан өрөөндөө хүлээн авч уулзан тэднээр бахархаж буйгаа илэрхийлж гарын бэлэг гардуулан өглөө.

Эдгээр сурагчид 2019 оны 05 дугаар сарын 23-нд Хэрлэн голд хөл алдан живж байсан 5 болон 6 дугаар ангийн дөрвөн охины амь насыг аварсан гавьяатнууд юм.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Дөрвөн хүүхдийн амь насыг уснаас аварсан сурагчид "Шудрага журам" медиалаар шагнагдав  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх