Аймгийн Онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлж байна

2019/12/30
Аймгийн Онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлж байна

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй аймгийн нэгдсэн шинэ жилийн баяр "HAPPY DORNOD-2019" арга хэмжээ 12 дугаар сарын 31-ний үдэш Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээтэй холбоотой асуудлаар аймгийн Онцгой байдлын газраас дараах анхааруулга, сэрэмжлүүлгийг өглөө.

Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Д.Эрхэмбаатар: “Иргэд та бүхэн дээрх арга хэмжээнд оролцохдоо төмөр торхонд асаасан ил галнаас аюулгүйн зай хэмжээг авч бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах хэрэгтэй. Мөн зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөж хэрэглэх, Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна”.

Үүнээс гадна хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан Дорнод аймгийн төвөөс хөдөө сумруу гадагш чиглэсэн хөдөлгөөн хийж буй иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, цаг агаарын урьдчилсан мэдээлэл авч хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Аймгийн Онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх