Дорнод аймгаас шинэхэн Үйлчилгээний гавьяат цолтон төрлөө

2019/12/29
Дорнод аймгаас шинэхэн Үйлчилгээний гавьяат цолтон төрлөө

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн дээд цол, одон медаль гардуулсан бөгөөд Дорнод аймгаас Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны дарга Бямбаагийн Ганболд шагнагдлаа.

Тэрээр амьдралынхаа 30 гаруй жилийг хүмүүнлэгийн үйлсэд зориулсан гавъяагаа төр, засгаараа үнэлүүлэн Монгол улсын үйлчилгээний гавъяат ажилтан цолоор шагнагдаж байна.

Нийт Дорнодчууд болон сайтын уншигчдынхаа өмнөөс танд халуун баяр хүргэн, сайн сайхныг хүсье.

Дорнод аймгаас шинэхэн Үйлчилгээний гавьяат цолтон төрлөө  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх