Монгол Улсын Ерөнхий сайд “Оны онцлох хүүхэд”-үүдийг шагнав

2019/12/27
Монгол Улсын Ерөнхий сайд “Оны онцлох хүүхэд”-үүдийг шагнав

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардууллаа.

2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа.

Монголд Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжил, төлөвшил, ёсзүйтэй иргэн болж өсөхөд онцгой анхаарч, хүүхэд эцэг эхээ хайрлах, бусдыг хүндлэх, туслах, эх орон байгаль орчноо хамгаалах, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндлэх амьдрах арга ухааны дадал чадвар эзэмшүүлэх , оюун ухаан, бие бялдар авъяас чадвараа хөгжүүлэх бүх боломжийг бүрдүүлэх, дэмжин ажиллах чиглэлээр бодлогоо хэрэгжүүлж ажилладаг гэв. 2019 онд зуслан, хүүхэд хөгжүүлэх ордонд хамрагдсан хүүхдийн тоо өмнөх оноос 50 хувиар өссөн зэрэг нь бодлогын хэрэгжилтийн эерэг дүн юм. Иймд хүүхэд та бүхэн шударга хүн болж хүмүүжин төлөвшиж, ээж аавдаа энэрэлтэй, эх орондоо хайртай хүмүүс болоорой гэв.

-Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс номинаци

28.Сансартуяагийн МӨНХСҮЛД

29.Амарсанаагийн ТЭМҮҮЖИН

30.Тэгшбаярын ДӨЛГӨӨН

Энэ удаагийн шалгаруулалтад Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч С.Мөнхсүлд, А.Тэмүүжин, Т.Дөлгөөн нар нь эрэлхэг зориг, сайхан сэтгэл, авхаалж самбаа гарган 4 хүүхдийн алтан амийг аварч, иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, онцгой гавьяа байгуулсныг өндрөөр үнэлж 2019 оны Улсын "Онцлох хүүхэд"-ээр шалгарч өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайдаас шагналаа гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд “Оны онцлох хүүхэд”-үүдийг шагнав  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх