Дорнодчууд хогоо ангилан ялгаж эхэллээ

2019/12/25
Дорнодчууд хогоо ангилан ялгаж эхэллээ

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жилийн хугацаатай орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Өнөөдөр “Иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох нөлөөллийн ажил зохион байгуулах, хогийг эх үүсвэрт нь ангилан ялгах” ажлын нээлтийн үйл ажиллагаа Чойбалсан хотод зохион байгуулагдлаа.

Уг ажлыг аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Хэрлэн сумын 2 дугаар багийн Бумбат хороолол, 10 дугаар багийн 49а,б байрны айл өрхүүдэд хог хаягдлыг ангилан хийх хогийн савыг хүлээлгэн өглөө.

Аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн ИТХ-аар 2019 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сангийн зардлаар уг ажлыг хэрэгжүүлж байна. Ирэх онд Хэрлэн сумын бүх багуудад уг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид, “Мог пластик” ХХК-ийн төлөөллүүд болон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцлоо.

Мөн энэ үеэр “Мог пластик” ХХК-ийн захирал Д.Ган-Эрдэнэ: “Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Хандлагаа өөрчлөе”, “Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ихээхэн ач холбогдол өгч “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялган ангилах” үйл ажиллагааг Дорнод аймагтаа хэрэгжүүлж байгаа нь бусад аймгуудаас анхдагч нь болж байна” гэдгийг онцлон хэлж байлаа.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

 

Дорнодчууд хогоо ангилан ялгаж эхэллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх