“Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” сургалтад дунд, ахлах ангийн сурагчид хамрагдлаа

2019/12/23
 “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” сургалтад дунд, ахлах ангийн сурагчид хамрагдлаа

Монгол улсын Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЗХЖШ, ҮБХИС хамтран “Хүүхэд, залуучуудад цэрэг,эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” сургалтыг улсын хэмжээнд 2019 оны 12 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Цэргийн штаб, Боловсрол соёл урлагийн газар хамтран Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн 400 орчим сурагчыг хамруулж улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилготой уг сургалтыг өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангид зохион байгууллаа.

Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Зэвсэгт хүчний 327-р ангийн захирагч дэд хурандаа Т.Тогмиддүүмий, аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер хошууч Ц.Энхбилэг, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон үүрэг гүйцэтгэгч Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

“Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” сургалтад дунд, ахлах ангийн сурагчид хамрагдлаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх