Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд хүүхдийн тасгийг тохижуулав

2019/12/11
Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд хүүхдийн тасгийг тохижуулав

"Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд" фэйсбүүк клубын зүгээс санаачлан эхлүүлсэн "ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЬЕ" 7 хоногийн сайн үйлсийн аяны хүрээнд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн хүлээлгийн тахимыг тохижуулах үйлсэд нийт 251 хүн нэгдэж 1.943.700 төгрөг цугларсан юм.
Дээрх санхүүжилтээр тус клубын бүтээлч бүсгүйчүүд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зураачийн оролцоотойгоор ийнхүү тохижуулан 12 дугаар сарын 11-ний өдөр холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өглөө.
Энэхүү клуб нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн 3 жилийн хугацаанд 6 дугаар сарын 1, 9 дүгээр сарын 1, 10 дугаар сарын 1, Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүүхэд, ахмад настан, нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн томоохон 12 ажил, бусад олон удаагийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг нийгмийн сайн сайхны төлөө зохион байгуулж ирсний нэг нь энэ байлаа.
Сайн үйлсийн аянд нэгдсэн 251 хүнд клубын гишүүдийн зүгээс талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Muunuu Bold-н зураг.Muunuu Bold-н зураг.Muunuu Bold-н зураг.

Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд хүүхдийн тасгийг тохижуулав  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх