Dornod.today мэдээллийн сайтын “ӨНӨӨДРИЙН ӨНГӨ” буландаа салбар бүрт амжилттай ажиллаж яваа Дорнод нутгийн залуучуудаа цувралаар танилцуулж байгаа билээ.
Шинэ жилийн баяр хамгийн сайхан уур амьсгал оруулдаг, жилийн хамгийн гайхалтай энэ сарын удаах зочноор хүний давуу талыг улам тодруулж сул талыг далдалж өгдөг онцлогтой үзэсгэлэнтэй сайхан төрхийг бий болгодог, нүүр будалтыг Дорнод нутагтаа мэргэжлийн түвшинд хөгжүүлэхээр зорьж олон сонирхолтой төслийг хэрэгжүүлж байгаа Qn Beauty Lounge-ийн Make up artist Д.Оюумааг урьж оролцууллаа.
Овог нэр: Даваахүүгийн Оюумаа
Мэргэжил: Соёл Судлаач багш, Makeup artist -аар Бүгд найрамдах Солонгос улсад төгссөн
Эрхэлдэг ажил: Makeup artist
Сошиал хаяг: QN Oyu /Facebook/
ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ, ӨДРИЙГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Ажлын өдрүүдэд өглөө 7 цаг гэж босдог, нөхөр, охиндоо өглөөний цайг нь бэлдэж өгөөд ажилдаа гарна. Тухайн өдрийнхөө ажлыг өмнөх орой нь нарийн төлөвлөчихдөг учраас тун амар байдаг даа.
ТАНЫ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ӨНӨӨДӨР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ЮУ БАЙНА?
Миний ажлын онцлог бол өөрийн хувийн бизнесээ хийж байгаа учраас 7 хоногийн өдөр бүр ажилтай байдаг. Нүүр будалт, сургалтууд, маникюр гээд өдөр бүр захиалгууд орж ирдэг учраас цагийн хуваарийг маш сайн зохицуулах шаардлага гардаг. Хажуугаар нь хоёр дэлгүүрийнхээ үйл ажиллагаанд анхаарал тавьж зохицуулалт хийнэ гээд ажил ер дуусдаггүй шүү. Өнөөдөр хийхээр төлөвлөсөн ажил гэвэл цаг авсан нүүр будалтын ажлууд байна. Шинэ жилийн баяр дөхөөд 12 сар гарсан учраас будалтын захиалга ихтэй байна.
АЖЛЫН ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА, УРАМ ЗОРИГ ЮУНААС АВДАГ ВЭ?
Ажлын эрч хүчийг үйлчлүүлэгч нарынхаа талархлын үгс “Баярлалаа” гэдэг үгнээс л авдаг даа. Өдөр бүр хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулж бүхнээ дайчлах дуртай. Ажлаа хийж байх явцад мөн гадаад оронруу явахад маш их шинэ санаанууд толгойд орж ирдэг. Шинэ санаа, санаачилга төрөхөд түүнийгээ төсөөлж судалгаа явуулаад ирээдүйтэй харагдвал шууд л ажил хэрэг болгох гэж хичээдэг. Ажил ихтэй үед маш их ажиллаад гэртээ ороход инээгээд угтах охиноо хараад бүр их хичээх ёстой юм шиг санагддаг шүү.
ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?
Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол одоо хийж байгаа энэ ажил маань юм уу даа.
СҮҮЛИЙН ҮЕД ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?
Манайх үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөөд, судалгааны ажлаа хийж тун удахгүй нээх салбартаа түлхүү анхаарч ажиллаж байгаа. Мөн манайх саяхан байршлаа өөрчилж 3 дугаар байрны урд талд Нүүж орсон. Бараа бүтээгдэхүүний нэр төрлөө улам ихэсгэж, мөн нүүр будалт маникюрын салоноо тав тухтай үйлчилгээгээ улам сайжруулах дээр их анхаарч ажиллаж байна.
ГАР УТАС ДЭЭР ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП ЮУ ВЭ?
Фэйсбүүк, Google хоёрыг нэлээдгүй ашигладаг
ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ?
Сүүлд Б. Эрхэмбаярын “Алганы хээ”. “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” зэрэг номуудыг уншлаа. Охиндоо зориулж үлгэрийн ном орой болгон уншиж өгдөг.
СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА?
Сүүлийн үед Pacrap-Рашаантын 18 машинд байнга явдаг болсон байна. Дуучин Наагий-Итгэл дууг сонсох дуртай мөн Jazz хөгжим сонсох дуртай шүү.
12 ДУГААР САРЫН НЭМЭЛТ АСУУЛТ: ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ТАНЫ ХУВЬД ЯМАР БАЯР БЭ?, ШИНЭ ЖИЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРТАГДАХААРГҮЙ НЭГ ДУРСАМЖАА ХУВААЛЦААЧ?
Шинэ жилийн баяр бол миний хувьд баяр хөөр нэмдэг хамгийн гоё баяр. Бага байхаасаа л шинэ жил гэхээр баярлаж догдолдог байлаа. Ээж болсноос хойш шинэ жилийн баярт бүр ч их ач холбогдол өгдөг болсон. Нөхөр охин хоёртойгоо гацуураа засах тэр л үеийн аз жаргал охиныхоо баярлаж байгааг харах үнэхээр сайхан санагддаг. Хамгийн мартагдашгүй дурсамжтай шинэ жилийн баяр нөхөртэйгөө нэг гэрт ороод тэмдэглэж байсан анхны шинэ жил минь надад хамгийн гоё мартагдашгүй сайхан байсан. Яагаад гэхээр би хэвлийдээ охиноо тээж байсан. Нөхөртэйгөө хоёулаа баярын зүйлсээ бэлдэж нэг нэгэндээ бэлэг бэлдээд л одоо бодоход хамгийн сайхан шинэ жил байжээ. Энэ баяраар дуучин Сэрчмаагийн-Шинэ жил ирлээ дууг сонсох гоё байдаг юм.
10. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Д.ОЮУМАА "Өдөр бүр хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулж бүхнээ дайчлах дуртай" | |
DornodToday.mn Facebook |