Дорнод их сургуулийн оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ

2019/11/25
Дорнод их сургуулийн оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ

Дорнод их сургуулийн газрын тосны инженер хөтөлбөрийн 4 дүгээр дамжааны оюутан Ч.Мягмарсүрэн мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа амжилт гаргасан нэр бүхий 27 оюутны нэгээр шалгарч Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ.

Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан
Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болох ажил санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон
Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн
Амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн байх шалгуурыг хангаснаас гадна “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдэвт эссэ бичсэн зэргийг бичиж оролцжээ..

Дорнод их сургууль-н зураг.

 
Дорнод их сургуулийн оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх