7. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: О.Чулуунцэцэг ” эмчийн мэргэжил энэрэнгүй байх, тэвчээр, сэтгэл зүйч байх, мэдлэгтэй чадварлаг байх гээд маш олон зүйлийг шаарддаг

2019/11/21

Dornod.today мэдээллийн сайтын “ӨНӨӨДРИЙН ӨНГӨ” буландаа салбар бүрт амжилттай ажиллаж яваа Дорнод нутгийн залуучуудаа цувралаар танилцуулж байгаа билээ.  Энэ удаагийн зочноороо эрүүл мэндийн салбарт ажиллаж, эрдэнэт хүний төлөө гэх ариун цагаан үйлстэй, өндөр хариуцлагатай эмч мэргэжилтэй залуучуудын төлөөлөл Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Зүрх судасны их эмч О.Чулуунцэцэгийг урьж оролцууллаа.

Овог нэр: Олзвой Чулуунцэцэг

Мэргэжил: Их эмч

Эрхэлдэг ажил: Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн, Зүрхний эхо, зүрх судасны их эмч

Сошиал хаяг: Olzvoi Chuluuntsetseg/Facebook/

ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ, ӨДРИЙГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажлын өдрийн өглөө 06.30-д босоод англи хэл дээр хэвлэгдсэн судалгаа pXper уншиж, мэдлэгээ дээшлүүлэхэд өглөөний 1 цагийг өөртөө зарцуулдаг. Ихэвчлэн ажлын төлөвлөгөөгөө 7 хоногоор гаргадаг болохоор тухайн өдрийнхөө төлөвлөгөөг дахин нягталж цэгцлээд өглөөг эхлүүлдэг дээ.

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОГ, ӨНӨӨДӨР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ЮУ БАЙНА?

Эмчийн мэргэжил надаас энэрэнгүй байх, тэвчээр, сэтгэл зүйч байх, мэдлэгтэй чадварлаг байх гээд маш олон зүйлийг шаардаж байдаг. Хүн төрөлхтний хамгийн үнэт баялаг болох эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалдаг болохоор их хариуцлагатай ажил гэж боддог юм. Өнөөдөр зүрхний дутагдлын чиглэлээр хийгдэж байгаа судалгааны ажил дээрээ ажиллах төлөвлөгөөтэй байна даа.

АЖЛЫН ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА, УРАМ ЗОРИГ ЮУНААС АВДАГ ВЭ?

Эмчээ "Баярлалаа" гээд инээмсэглэх өвчтөний ганц л үг намайг аз жаргалтай болгож цаашид ажиллах эрч хүч, урам зоригийг өгдөг дөө. Сүүлийн үед олон улсын хуралд судалгааны ажлаараа тэтгэлэг авч илтгэл тавьсан юм. Хуралд оролцохын хажуугаар аялах дуртай болсон. Аялал бүр надад шинэ санаа, эрч хүчийг өгдөг.

ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?   

Хүн дуртай, сонирхолтой ажлаа хийж байж түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг гэж боддог. Тиймээс ч миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол эмч хэмээх энэ хүндхэн бөгөөд хариуцлагатай ажил минь юм.

СҮҮЛИЙН ҮЕД ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?

Монгол улсад зүрх судасны өвчлөл, нас баралт тэргүүн байранд байсаар байна. Иймд зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бичиж байгаа төсөл дээрээ төвлөрч ажиллаж байна.

ГАР УТАС ДЭЭР ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП ЮУ ВЭ?

Хамгийн их ашигладаг апп бол iBook, XpplicXtion 

ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ?

Ажил мэргэжилтэй холбоотойгоор судалгааны ажлууд их уншдаг, Хамгийн сүүлд (New EnglXnd) гээд судалгаа абстракт нийтлэгддэг сэтгүүлийг уншсан юм байна.

new england journal of medicine cover зурган илэрцүүд

СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА?

Сүүлийн үед сонгодог аялгуу сонсож, дотоод сэтгэлээ мэдрэх дуртай болсон.

7. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: О.Чулуунцэцэг ” эмчийн мэргэжил энэрэнгүй байх, тэвчээр, сэтгэл зүйч байх, мэдлэгтэй чадварлаг байх гээд маш олон зүйлийг шаарддаг  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх