6. Өнөөдрийн өнгө: Н.ОЮУНБААТАР “Телевизийн ажил хүнээс үргэлж creative буюу бүтээлч, шинийг санаачилж байхыг шаарддаг

2019/11/18

Dornod.today мэдээллийн сайтын “ӨНӨӨДРИЙН ӨНГӨ” буландаа салбар бүрт амжилттай ажиллаж яваа Дорнод нутгийн залуучуудаа танилцуулж байгаа билээ.  Энэ удаагийн зочноороо медиа салбарт амжилттай ажиллаж буй залуучуудын төлөөлөл Дорнод аймгийн анхны HD D1 телевизийн захирал Н.Оюунбаатарыг урьж оролцууллаа.

Овог нэр: Нэргүйбаатар Оюунбаатар

Мэргэжил: Электроникийн инженер

Эрхэлдэг ажил: “D1” телевизийн захирал

Сошиал хаяг: Н. Оюунбаатар /Facebook/

ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ, ӨДРИЙГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Өглөө яг босдог тогтсон цаг байхгүй. Тухайн өдрийн ажлын байдлаас ихэвчлэн 07:00 - 08:00 цагийн  хооронд босдог. Чухал гэсэн ажлуудаа гар утасны апп дээрээ тэмдэглээд явчихдаг.

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОГ, ӨНӨӨДӨР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ЮУ БАЙНА?

Телевизийн ажил өөрөө тун сонирхолтой. Хүнээс үргэлж creative буюу бүтээлч, шинийг санаачилж байхыг шаарддаг. Өнөөдрийн гол ажил бол “Хэрлэн номин бизнес төв”- ийн 10 жилийн ойн нэвтрүүлгийн зураг авалтын төлөвлөгөөг гаргана.

АЖЛЫН ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА, УРАМ ЗОРИГ ЮУНААС АВДАГ ВЭ?

Нэг өгүүлбэрээр хариулахад хэцүү асуулт байна. Ажлын эрч хүчийг үү шууд утгаараа эрч хүч гэдэг бол энерги тэгэхээр хоол хүнс нойрноос л авна ш дээ. /инээв/ Харин сэтгэлийнх бол дуртай ажлаасаа авна. Шинэ санаа бол олон юмнаас төрдөг. Ихэвчлэн сонирхолтой шийдэл гаргасан нийлэлүүдээс л ундардаг.  Урам зоригийг бол гэр бүл, найз нөхдөөсөө

ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?   

Чаддаг ажлаа хийдэг, мэддэг зүйлээ ярьдаг хүн л сэтгэл хангалуун амьдардаг гэж боддог. Одоо хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байхыг бодвол хамгийн сайн чаддаг ажил яах аргагүй мөн юм шиг байна.

СҮҮЛИЙН ҮЕД ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?

Эрхэлж байгаа ажилтай маань шууд холбоотой гэвэл энэ жилийн наадмын шууд дамжуулалтаас хойш нэг зүйлийг л илүүтэй хийх ёстой юм байна бодол төрж чамгүй хугацааг судалгааны ажилд зарцуулсан. Одоо гүйцэтгэлийн ажил дээрээ явж байна. Телевизийн студийг  автоматжуулах систем юм. Амжилттай болгох гээд л хичээж байна даа

ГАР УТАС ДЭЭР ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП ЮУ ВЭ?

Medium

ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ?

Билл брайнсоны  "Шинжлэх ухааны товч түүх I, II  нэпкогийн орчуулсан хувилбараар нь

СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА?

“I Well follow you” гэхдээ пэгги марчийнхаар нь биш шинэ гарсан ковер хувилбарыг нь.

6. Өнөөдрийн өнгө: Н.ОЮУНБААТАР “Телевизийн ажил хүнээс үргэлж creative буюу бүтээлч, шинийг санаачилж байхыг шаарддаг  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх