3. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Г.БОЛОР-ЭРДЭНЭ ”Барилга маань амжилттай нүдэн дээр сүндэрлэсэн байхыг харахад улам эрч хүч урам авдаг даа”

2019/11/07

Dornod.today мэдээллийн сайтын “ӨНӨӨДРИЙН ӨНГӨ” буланг уншигч та бүхэндээ өөр өөрийн ажиллаж буй салбартаа амжилттай яваа залуучуудаа урьж оролцуулан танилцуулдаг билээ.  Энэ удаагийн зочноороо Дорнод аймгийн барилгын салбарт амжилттай ажиллаж байгаа, орон сууц, эмнэлэг, сургуулийн барилга гээд олон бүтээн байгуулалтыг барьж ашиглалтанд оруулсан туршлагатай “Сүхжин” ХХК-ны  Санхүү, оффис менежер Г.БОЛОР-ЭРДЭНЭ оролцлоо.

Овог нэр: Гиваадоржын  Болор-Эрдэнэ

Мэргэжил:  Барилгын инженер

Эрхэлдэг ажил: “Сүхжин” ХХК-д  оффис менежер, Санхүү

Сошиал хаяг: Г.Болор-Эрдэнэ /Facebook/

ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ БОСЧ, ӨДРИЙГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Зуны цагт 05:30 гэхэд босож найрамдал парк руу дасгал хийдэг. 09-р сараас эхлэн ажлын өдрүүдэд 6:30-6:50 хооронд тогтмол босно. Ер нь би их сэргэг хүн л дээ ажлын нөхцөл байдлаасаа хамааран ажил ихтэй бол урьд шөнө бодож өглөө эртлэн боссоор байгаад сурсан байна. Манай ам бүл 4  Нөхөр  хүү охин 2-н хамт амьдардаг.

Хүүхдүүд маань 2 ба 1-р анги ажлын 5 өдөрт бол өглөөг дүрмийн дагуу эхлүүлнэ дээ. 2 хүүхдээ сургуульд нь явуулчхаад ажилдаа 09:00 гэхэд очсон байна. Өдөр болгоны ажил өөр,  өөр учир тухайн үеийн нөхцөл байдлаасаа хамааран ажлаа төлөвлөнө. Амралтын 2 өдөрт бямба гаригт 2 хүүхдээ дамжаануудад нь хүргэж өгөөд ажил дээрээ бүтэн  байдаг. Харин бүтэн сайнд бол бүтэн амрах ч үе байна ажилтай ч үе байна. Болж өгвөл гэр бүлээрээ 1 өдөр амрахыг хичээдэг.

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОГ, ӨНӨӨДӨР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ЮУ БАЙНА?

Манай байгууллага нь барилгын компани болохоор улирлын чанартай ажил үйлчилгээ явагддаг жилийн 4 улирлын 4-11 сарын хооронд бол их бүтээн байгуулалт өрнөдөг учир сэрүүний улирал эхэлтэл ажил ихтэй байдаг. 12-03 саруудад зуныхаа бэлтгэл ажлыг ханган ажилладаг. “ Байгаа цаг хугацаандаа ажлыг хэдий чинээ чанартай хурдан хийнэ төдий чинээ ажил өндөр бүтэмжтэй явагддаг хамт олонтойгоо гар нийлэн хурдтай ажиллахыг хичээдэг.

Хамгийн эхэнд хүүхдүүдээ сургуульд нь өгнө дараа нь 08:30 минутаас event-тэй тэрэнд суучхаад л ажилруугаа явна даа. Манай компани аймгийн шинэ “Музейн барилга”-г гүйцэтгэхээр тендерт шалгарч ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд тус ажлын бичиг баримт цэгцлэх мөн бусад гүйцэтгэж буй барилгын ажлынхаа талбайгаараа явна даа.

АЖЛЫН ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА, УРАМ ЗОРИГ ЮУНААС АВДАГ ВЭ?

Нэгдүгээрт хайртай хань 2 сайхан хүүхдээ хараад/ гэр бүлээ/ 2-рт  хийж буй ажил маань ямар нэгэн асуудалгүй, бүтэмжтэй нүдэн дээр тодхон сүндэрлэн боссон байхыг харахад  улам эрч хүч урам аваад л явчихдаг. / кккк/

ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?   

Хамгийн сайн хийж чаддаг зүйл маань  ээж хүний үүрэг хариуцлага маш сайн авч явахыг хичээдэг. Энэ том үүрэг хариуцлагыг сайн авч яваа цагт бусад зүйл маань бүтэмжтэй байдаг.

СҮҮЛИЙН ҮЕД ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?

Манай компани аймаг Орон нутагтаа 2 том бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа үүнд:  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлын 2019 оны 4-р улиралд ашиглалтад өгөхөөр шаргуу ажиллаж байна.

Аймгийн шинэ “Музейн барилга”-н барилга угсралтын ажил эхэлсэн байгаа хүйтрэхээс өмнө газар шорооны ажил болон суурийн ажлаа чанартай хийж гүйцэтгэх зорилготой хамт олонтойгоо ажиллаж байна.

ГАР УТАС ДЭЭР ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП ЮУ ВЭ?

Yahoo, Facebook, Wechat ,gmail,  тэмдэглэлийн дэвтэр, интернет банкууд  их ашигладаг. 

ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ?

С.Молор-Эрдэнэ-н “ТЭГШ ЭРХ ТЭГШ БОЛОМЖ”

No photo description available.

СҮҮЛИЙН ҮЕД ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА?  

Ёр нь чихэнд сонсголонтой дуунууд сонсох дуртай “Юрий шатунов”, “Андрей леницкий”-н дуунууд-г ажил дээрээ ганцаараа сууж ажлаа хийх үе зөндөө байдаг тэр үед  дуу сонсоод л ажлаа хийж суухад таатай байдаг.  / КККК/

 

3. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Г.БОЛОР-ЭРДЭНЭ ”Барилга маань амжилттай нүдэн дээр сүндэрлэсэн байхыг харахад улам эрч хүч урам авдаг даа”  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх