Dornod.today мэдээллийн сайт “Өнөөдрийн өнгө”-ийн зочноороо 95 жилийн түүхтэй, Дорнод нутгийн мэргэжилтэн болон мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргадаг ууган сургуулиудын нэг Дорнод аймаг дахь Политехник коллежийн, сургалтын албаны дарга Б.Рэнцэнчойг урьж оролцууллаа.
Овог нэр: Батжаргалын Рэнцэнчой
Мэргэжил: Компьютер, программ хангамжийн инженер
Эрхэлдэг ажил: Дорнод аймаг дахь Политехник коллеж-Сургалтын албаны дарга
Сошиал хаяг: Б.Рэнцэнчой /facebook/
Өглөө 07.00 цагт босдог. Хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгдөг учраас эртхэн босдог. Тухайн ажлын өдрөө төлөвлөгөөгөө ажил дээрээ ирж хийдэг. Ажлын өдрийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа эхлээд и-мэйл хаягуудаа байнга шалгадаг. Боловсрол сургалтын байгууллага тул албан журмаар и-мэйл маш их ирдэг. Тухайн өдрийн онцлогоос шалтгаалан төлөвлөгөөт ажлууд, сургалтууд, хичээлүүдээс эхлэн хувийн дэвтэр дээрээ байнга бичиж тэмдэглэдэг. Цаг бүрээр нь нарийн зоож төлөвлөөд тухайн өдөртөө аль болох амжуулахыг бодож ажилладаг.
Миний ажлын онцлог гэвэл маш их хүнтэй харьцаж ажилладаг. Өдөрт 800 гаран оюутантай сургуулийн үндсэн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг тул анги танхимуудаараа явах, оюутан суралцагчдын ирц бүртгэх, дадлага сургалтын хичээлийг хэвийн үргэлжлэхэд хяналт тавих, багш нарт хичээл сургалтын арга зүйг зөвлөх, мөн чадавхижуулах төрөл бүрийн ажлуудыг төлөвлөж зохион байгуулдаг. Өнөөдрийн хувьд өөрөө хичээл заадаг ангидаа хичээлүүдээ орчихоод багш нартайгаа хичээл сургалтын журнал бөглөлтөд анхаарах асуудал, ХНХЯамнаас батлагдаж ирсэн суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам шинэчлэгдэн батлагдаж ирсэн энэхүү журмаа нийт багш нартаа танилцуулах гол ажил байна. Мөн Зүүн бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын /4-н сургууль/ төлөөлөл 15-н хүний бүрэлдэхүүнтэй баг манай сургууль дээр туршлага судлах, зарим давхцаж байгаа мэргэжлүүд дээр санал солилцохоор ирнэ тэр ажлуудаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Ажлын эрч хүчийг хамтран ажиллагч багш ажилтнууд, биднийг гээд зориод ирсэн маш олон оюутан суралцагч нарын итгэлээс найдвараас авдаг. Мөн гэр бүлийн хүнийхээ байнга дэмжиж урамшуулж байдаг үгнүүдээс нь авдаг.
Шинэ санаа, урам зоригийг бол амжилттай яваа хүмүүс, интерпрёнер сэтгэлгээтэй залуучуудын ярилцлага, тэмдэглэл нийтлэг зэргийг байнга уншиж судлан сонсож шинэ санаа, хэрэгжүүлж болох ажлуудын санаагаа авдаг. Мөн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан багш хүний үндсэн ажил үүрэг, хэрэгжүүлж болох шинэ санаа ажлуудыг төлөвлөсөн ном, нийтлэлүүдийг үзэж сонирхдог.
Хамгийн сайн хийж чаддаг зүйл маань гэвэл компьютерийн график, дизайн эх бэлтгэлийн чиглэлээр сайн ажилладаг гэж боддог. Энэ мэргэжлийн хүн учраас хаягдуулахгүйгээр байнга л компьютер дээр сууж бага сага эх бэлтгэл энэ тэрээ зүйл хийж суудаг.
Сүүлийн үед төвлөрч ажиллаж байгаа ажлуудаас гэвэл саяхан манай сургууль ХЭМАБ-н ISO 45001:2018 олон улсын стандарт хэрэгжүүлж ажилласан. Энэхүү олон улсын стандартын үйл ажиллагааг сургууль дээрээ нэвтрүүлэх, хөрсөнд нь сайн суулгах талаар бодолцон ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Мөн хувь хүний хувьд өөрийг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх тал дээр анхаарч Австрали улсын CERT IV түвшний гэрчилгээг авахад анхааран онлайн сургалтын даалгавруудыг гүйцэтгэн ажиллаж байна.
UB info, Twetter, Мэдээллийн хаалгач, Цахим ном, ТМ эмхэтгэл, GoGo мэдээ зэрэг апп байнга ашигладаг. Мэдээж Фэйсбүүк, мессенжер, инстаграм, гэх мэт апп бол байгаа.
Коно Эйтаро “100 хүний 1 нь л хэрэгжүүлдэг ажлын НОУ-ХАУ” 2019 он
Сүүлийн үеийн дуунуудаас гэвэл “Lil Nas X - Old Town Road (Official Video) ft. Billy Ray Cyrus” дууг их сонссон. Мөн хуучны дуунуудыг цуглуулан сонсох дуртай.
2. ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Б.РЭНЦЭНЧОЙ "Миний ажлын онцлог гэвэл маш их хүнтэй харьцаж ажилладаг" | |
Dornod.Today Facebook |