Эцэг эхчүүдэд: Хүүхдийн хүмүүжлийн 7 алдаа

2019/10/31
Эцэг эхчүүдэд: Хүүхдийн хүмүүжлийн 7 алдаа

Заримдаа эцэг эхчүүд өөрсдөө мэдэлгүй хүүхэд хүмүүжүүлэхдээ алдаа гаргадаг. Тийм Элмор эцэг эхчүүд хүүхдээ удирдагч болоход саад болдог 7 алдааны талаар ярьжээ. Эцэг эхчүүд хүүхдүүддээ бүхий л сайн сайхан зүйлийг өгөхийн төлөө хүч хөдөлмөр, эрч хүч гээд бүхнээ зориулдаг. 

Харамсалтай нь хэтэтрхий их хайрлаж, халамжлах нь хүүхдийн бие даасан, хариуцлагатай, удирдагч байх чадварт сөргөөр нөлөөлдөг. Энэ асуудлыг Тим Элмор маш нарийн судалсан. Тэрээр хүүхдийг хүмүүжүүлэх олон арван бестселлер номуудын зохиолч бөгөөд одоогоор хүүхэд, өсвөр насныханд удирдагч чадварыг хөгжүүлэхэд тусалдаг байгууллагын тэргүүнээр ажиллаж байна.

 

  1. Эцэх эхчүүд хүүхдэд эрсдэл гаргахыг зөвшөөрдөггүй.

Орчин үед алхам тутам бүрт аюул тулгарч байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ хамгаалахын тулд бүхий л зүйлээ зориулдаг. Энэ бол тэдний үүрэг. Гэвч хэт их асран хамгаалах нь сөрөг нөлөө үзүүлж болно.

Европын судлаачид хүүхдийг хөл гараа гэмтээхээс сэргийлж гадаа гүйхийг зөвшөөрөхгүй байх нь хүүхэд томрох тусам айдаг эмгэгтэй болдог гэдгийг илрүүлжээ. Хүүхэд унаж үзэх хэрэгтэй. Тэгснээр тэрээр азгүйтэл гэдэг бол хэвийн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд анхны хайр гэж юу болох, салалтын зовлонг мэдэрч үзэх хэрэгтэй. Харин үүний дараа тэд ухаан сууж, томоожиж, дараа дараагийн харилцаандаа бэлтгэгддэг.

 

  1. Эцэг эхчүүд маш хурдан тус болохоор ирдэг.

Орчин цагийн залуу үеийхэнд 30 жилийн өмнөх залуу үеийхний эзэмшиж байсан ихэнх чадварууд байхгүй гэж хэлж болно. Учир нь эцэх эхчүүд хүүхдэдээ маш хурдан тус болохоор ирдэг бөгөөд тэдний өмнөөс бүх асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэдэг. Үүнээс үүдээд хүүхэд бие дааж шийдвэр гаргах чадваргүй, хүнд хэцүү нөхцөлөөс гарах гарц хайдаггүй болдог. Эцэг эх үргэлж хүнд хэцүү үед ирж тус болдог гэдэгт хүүхэд дасан зохицож эхэлдэг. Тиймээс ямар нэгэн зүйл гажаад эхлэхэд хүүхэд «Эцэг эх маань байгаа юм чинь миний алдааны үр дагаварыг шийдвэрлэж, засаж залруулна» гэж боддог.

 

  1. Эцэх эхчүүд хүүхдээрээ хэт их бахархаж, биширдэг.

Зарим эцэг эхчүүд хүүхдээ байнга магтаж, үргэлж тэдэнд хамгийн ухаантай, үзэсгэлэнтэй гэж хэлдэг. Ингэснээр тэд хүүхэд өөрийгөө бусдаас онцгой, өөртөө итгэлтэй болно хэмээн боддог. Гэвч тэдний энэ үйлдэл сөрөг нөлөөтэй. Явцын дунд хүүхэд өөрийг нь зөвхөн ээж, аав нь авьяас билэгтэй, мундаг хэмээн боддог гэдгийг анзаарч эхэлдэг. Үүнээс үүдээд хүүхэд эцэг эхийнхээ үзэл бодол, үнэлэмжид эргэлзэж эхэлдэг.

 

  1. Буруутай мэт мэдрэмж нь эцэг эхчүүдэд хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд саад болдог.

Хүүхдүүд маш хурдан гомдлоо мартдаг. Харин тэдэнд эрхлэлтийн үр дагаварыг даван туулахад хамаагүй хүнд байх болно. Хүүхдэд «үгүй» гэж хэлэхээс айх хэрэггүй. Тэд юу хамгийн чухал, юуг үнэлж сурах хэрэгтэй вэ гэдгийг ойлгох болно. Олон хүүхэдтэй эцэг эхчүүд нэг хүүхдээ магтсаны дараа нөгөө хүүхдээ магтахгүй өнгөрөх нь шударга бус гэж үздэг. Тиймээс тэд өөрсдийгөө буруутан мэтээр мэдрэхгүйн тулд хоёр хүүхдээ зэрэг магтдаг. Ийм төрлийн зан байдал нь бодит амьдралаас хол зөрдөг. 

 

  1. Эцэг эхчүүд өөрсдийн гаргасан алдааны тухай хүүхэдтэйгээ хуваалцдаггүй.

Эрт орой хэзээ нэгэн цагт бүх хүүхдүүд далавчаа дэлгэн эцэг эхийн үүрнээс гарах хүслээ илэрхийлдэг. Эцэг эхчүүд үүнд саад болж чадахгүй бөгөөд энэ нь таныг өөрийн туршлагаасаа хүүхэдтэйгээ хуваалцах хэрэггүй гэсэн үг биш. Та тэдний насан дээр ямар алдаа гаргаж байсан тухай ярь. Гэхдээ согтууруулах ундаа, тамхины хор уршгийн талаар ярихаас зайлсхийгээрэй.

Хүүхэд гаргасан буруу шийдвэр, үйлдлээсээ болж азгүйтэйлтэй нүүр тулна гэдэгт бэлэн байх ёстой.

 

  1. Эцэг эхчүүд оюуны чадамж, чадавхийг нас биенд хүрсэн хэмээн эндүүрдэг.

Эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдийн оюуны чадамжийг нас биенд хүрсэн илрэл гэж эндүүрдэг. Тэд ухаантай хүүхэд жинхэнэ амьдралд бэлэн хэмээн үздэг. Гэвч тийм биш юм. 

 

  1. Эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлдэггүй.

Эцэг эхчүүд хүүхдээсээ шаарддаг зан араншинг өөрсдөө үлгэрлэн харуулах хэрэгтэй. Өөрийн жишээн дээр хүүхдэдээ хэлсэн үгэндээ эзэн байхыг зааж сурга. Битгий худал хэл, хүүхэд бүх худлыг анзаардаг. 

 

Хүүхдэд удирдах чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?

  1. Хүүхдэдээ том хүмүүсийн амьдралын асуудлын талаар ярьж өг.
  2. Азгүйтэлтэй нүүр тулахыг зөвшөөр.
  3. Хүүхэдтэйгээ гарч болзошгүй үр дагаварын талаар ярилц.
  4. Бодит амьдрал дээр ямар зан чанар, чадвар хэрэг болох талаар ярилц.
  5. Хүлээлт шаардсан зүйлээр хүүхдээ хичээллүүл. Тэгвэл тэд хүлээж сурна.
  6. Амьдрал дээр үргэлж зөвшилцөлд хүрч, сонголт хийх хэрэгтэй гэдгийг тайлбарла.
  7. Хүүхдэдээ том ажил даалга (жишээлбэл, цахилгааны төлбөр төлөх).
  8. Өөрийн хүрээллэлийн үлгэр дуурайлал болохуйц хүнтэй хүүхдээ танилцуул.
  9. Хүүхдийнхээ амьдралын зорилгыг тодорхолоход тусал.
  10. Хүүхэд тань бие даасан, хариуцлагатай байхыг хичээхэд нь урамшуул.
Эцэг эхчүүдэд: Хүүхдийн хүмүүжлийн 7 алдаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх