“Итгэл ивээлт” эмнэлэгийн захирал М.Мөнхбаатар эмч АНУ-д TED Talk-д илтгэл танилцуулна

2019/10/16
“Итгэл ивээлт” эмнэлэгийн захирал М.Мөнхбаатар эмч АНУ-д TED Talk-д илтгэл танилцуулна

Жил бүр зохион байгуулагддаг TED чуулга уулзалт нь шинжлэх ухаан, бизнес, урлаг, технологийн талаар олон янзын лекц тавигддаг юм. Ингэхдээ энгийн нэг лекц бус өөрийн туршлага дээр үндэслэсэн, сонирхолтой илтгэлүүдийг тавигддаг ажээ.

Манайд ч ялгаагүй янз бүрийн сэдвийн хүрээнд, тодорхой давтамжтай зохион байгуулагдаж байна. Үүний нэг жишээ бол TedxUlaanbaatar юм. Харин Америкийн нэгдсэн улсад амьдарч буй “Итгэл ивээлт” эмнэлэгийн захирал М.Мөнхбаатар "Ted talk"-d "Гэрээр эмчлэх энгийн аргууд" гаргасан номынхоо зарим хэсгээс 20 минутын илтгэлийг англи хэл дээр тавихаар хүсэлтээ хүргүүлжээ. Тэрээр өөрийнхөө фэйсбүүк-д

АНУ-н "Ted talk"-d "Гэрээр эмчлэх энгийн аргууд" гаргасан номынхоо зарим хэсгээс 20 минутын илтгэлийг англи хэл дээр тавихаар бэлтгэж байна. Энэхүү илтгэл нь Aмeрикчуудын сонирхолыг татна гэдэгт бүрэн итгэж байна. Яагаад гэвэл eвропын анагаах ухаан манай өрнийн анагаах ухаантай хосолвол ямар үр дүнтэй болох талаар мэдээлэл өгөх зорилготой юм. Зориглоод бүртгүүлчихлээ. Ирэх оны 3 сард "Ted talk"-d илтгэлээ тавихаар боллоо. Би Монгол эмч нарынхаа төлөөлөл болж, олон улсын хэмжээнд"Ted Talk'-д илтгэл тавих учир эмч нар минь надад санал бодлоо харамгүй өгнө үү. Та бүхний минь туршлага энэхүү илтгэлд Монголын анагаах ухааны нүүр царай болж орох юм шүү. гэжээ

“Итгэл ивээлт” эмнэлэгийн захирал М.Мөнхбаатар эмч АНУ-д TED Talk-д илтгэл танилцуулна   
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх