Халхын голын байлдааны Ялалтын 80 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, Оросын Шинжлэх ухаан соёлын төв, UBS телевиз хамтран зохион байгуулсан “Наша песня” орос дуу дуулаачдын уралдаанын зохион байгуулагдсан бөгөөд тус улсын уралдаан Дорнод аймгаас нэлээдгүй уран бүтээлчид оролцож өрсөлдсөн юм.
Олон шилдэгүүд оролцсон тус уралдаанд Чулуунхороот сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Улыбка” чуулгын гоцлол дуучин Б.Алтанзул шилдэгийн шилдэг "ГРАН ПРИ" шагналын эзэн болж түрүүллээ. Мөн тус сумаас оролцсон М.Намуунзул тусгай байранд шалгарч нутаг усныхаа нэрийг гаргаж амжилт үзүүлжээ.
"Наша песня" уралдаанд Чулуунхороот сумын “Улыбка” чуулгын Б.Алтанзул түрүүллээ | |
DornodToday.mn Facebook |