Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019/10/08
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-2020 оны хичээлийн жилийн зургаа дахь долоо хоног эхэлж байна. Энэ жилийн тухайд хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490
/есдүгээр сарын 1-нээс өмнө/ батлан гаргасан тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр аравдугаар сарын 28-наас эхлэн 7 хоног амарна.
Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:
• I улирал 10 дугаар сарын 28-наас эхлэн 11 дүгээр сарын 03-ныг дуустал 1 долоо хоног
• II улирал 12 дугаар сарын 30-наас эхлэн 1 дүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
• Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
• III улирал 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
• Зуны амралт I-V анги 6 дугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 дугаар сарын 8-наас эхэлнэ.

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 28-нд эхэлнэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх