''Их түмэн санаачлага'' зүүн хойд Азийн орнуудын орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 7-р уулзалт Хэнтий аймагт боллоо

2019/07/26
''Их түмэн санаачлага'' зүүн хойд Азийн орнуудын орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 7-р уулзалт Хэнтий аймагт боллоо

Их Түмэн Санаачлагын Зүүн хойд Азийн орнуудын Орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 7-р уулзалт, Логистикийн салбар хорооны 5-р уулзалт, Орон нутгийн хѳгжлийн форум Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ. Дорнод аймгийг төлөөлж аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид тус уулзалтад оролцож байна.

Тус уулзалтад БНХАУ, БНСУ, Ардчилсан Солонгос улс, Япон улс, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол улсыг тѳлѳѳлж БОАЖЯ, Дорнод аймаг, Хэнтий аймаг зэрэг 60 гаруй тѳлѳѳлѳл оролцож байгаа юм.

Уулзалтын эхний хагаст орон нутгийн хамтын ажиллагааны хэрэгжилтийг хянах, орон нутгийн Засаг захиргааны хэтийн тѳлѳв, гишүүн аймгуудын шинэ тѳслийн саналуудыг авч, ОНХАХ-ны техникийн зааварчилгааны талаар хэлэлцэж байна.

Image may contain: 2 people, people sitting and indoor

Image may contain: 3 people

''Их түмэн санаачлага'' зүүн хойд Азийн орнуудын орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 7-р уулзалт Хэнтий аймагт боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх