Дорнодын залууст газрын тосны чиглэлээр Тэтгэлгээр суралцах боломж нээгдлээ

2019/07/08
Дорнодын залууст газрын тосны чиглэлээр Тэтгэлгээр суралцах боломж нээгдлээ

Монгол улсын Засгийн газар гэрээлэгч компаниудтай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу Ашигт малтмал газрын тосны газар дахь Сургалтын сангаас газрын тос, геологи, уул уурхай,хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах болон суралцаж буй Дорнод аймгийн оюутан залууст энэ жилээс эхлэн тэтгэлэг олгох боллоо. Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын зүгээс дээрх гэрээнд тусгуулахаар оруулсан санал ийнхүү хэрэгжиж, Дорнодын хүүхэд залууст боломж нээгдэж байгаа юм. Сургалтын сангийн 50% буюу нийт 75.000 $ тэтгэлэгийг журманд заасан шалгуур хангасан Дорнодын оюутан, залууст олгоно.

Та бүхэн дараахь хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. https://www.mrpam.gov.mn/news/category/company_announcement/Сонгон шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр зохион байгуулна.

* Бүртгэл: 2019 оны 7 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд
* Шалгаруулалт: 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагт эхэлнэ.

Дорнодын залууст газрын тосны чиглэлээр Тэтгэлгээр суралцах боломж нээгдлээ   
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх