Дорнод аймгийн Засаг даргын ярилцлагаас "Онцлох 15 ишлэл"

2019/06/28
Дорнод аймгийн Засаг даргын ярилцлагаас "Онцлох 15 ишлэл"
Дорнод аймгийн Засаг даргын ярилцлагаас онцлох 15 ишлэлүүдийг хүргэе.
  1. “Петро чайна дачин тамсаг” компанийн тухайн жилийн төсөв төлөвлөгөөг батлах байх онцгой эрх  Ашигт малтмал газрын тосны газарт бий
  2. Монгол хүний хийж чадах ажилд гадаадын хөрөнгө оруулагчдыг авчирч хийлгэж, Монгол компаниудын гүйцэтгэх ажлыг өөрсдөө гүйцэтгэхийг хөрөнгө оруулалт гэхгүй. Энэ бол хөрөнгө оруулалт биш цөлмөх үйл ажиллагаа 
  3. Петрочайна Дачин Тамсаг компани одоогоор 150 гаруй гадаад ажилтныг нутаг буцаагаад байна 
  4. Анхнаасаа Монгол улс Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны үйл ажиллагаа эхлэхэд л тус компанийг замаа тавь, ажилчдын орон сууц, нийгэм, соёлын үйлчилгээний барилга байгууламжаа барь гэдэг шаардлага тавиад гүйцэтгэснийх нь дараа гэрээ хэлцэл дээрээ гарын үсэг зурах байсан юм
  5. “Петро чайна дачин тамсаг” компани танай улсын Засгийн газартай гэрээтэй гэдэг ганцхан өгүүлбэрээр хаацайлж орон нутгийн саналыг үл ойшоодог байсан 
  6. Шуудхан хэлэхэд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх сонирхол тухайн албан тушаалтанд байна уу үгүй юу гэдгээс л шалтгаалж ирсэн 
  7. “Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг хаасны төлөө улсын төсвийг хэдэн арван тэрбумаар тасалдууллаа, том толгойллоо гэж улс даяар цоллуулсан 
  8. Цаашид хариуцлагатай уул уурхайг л ажиллуулах зарчмыг барина. Хариуцлагагүй уул уурхайд үгүй гэж эрс хэлнэ
  9. Малчин малаа бэлчээх газаргүй, ундны усгүй болбол амьжиргааг нь хэн залгуулах вэ?
  10. Байгаль орчинд халтай, ард иргэдэд ач тусаа өгөхгүй уул уурхайг хөгжүүлэх шаардлагагүй
  11. Газрын тосноос Монгол улсад жилдээ 300 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч байна. Энэ нь “Оюу толгой” “Эрдэнэт” үйлдвэрийн дараа орохуйц хөрөнгө юм
  12. Хэрвээ байгалийн нөөц ашиглуулсны төлбөрийг манай аймагт хуваарилдаг бол жилдээ нэг сумын төвийг шинээр байгуулж чадна
  13. Хэрвээ байгалийн нөөц ашиглуулсны төлбөрийг манай аймагт хуваарилдаг бол жилдээ 4 урсгал бүхий 5-6 км замыг жил бүр тавих хөрөнгө гэсэн үг шүү дээ.
  14. Газрын тосны ашиг шим, өгөөжийг орон нутаг хангалттай хүртэхгүй байна
  15. Цаашид газрын тос, Уул уурхайн талаарх хууль тогтоомж, бодлого шийдвэрийг шинэчилж олборлолт явагдаж буй тухайн баг, сум, аймгийн ард иргэдэд өгөөжтэй болгох нэн шаардлагатай байна

 

Дорнод аймгийн Засаг даргын ярилцлагаас "Онцлох 15 ишлэл"  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх