Замын цагдаагийн тасгаас "Найрамдал парк"-д дүрэм зөрчсөн жолооч нарт торгуул оногдуулжээ

2019/06/04
Замын цагдаагийн тасгаас "Найрамдал парк"-д дүрэм зөрчсөн жолооч нарт торгуул оногдуулжээ

Иргэдийн гомдолын мөрөөр Замын цагдаагийн тасгаас дүрэм зөрчсөн жолооч нарт арга хэмжээ авч эхэлжээ. Тодруулбал сошиал сүлжээнд Дорнодчуудын нэгдэл” группд 2019 оны 05 дугаар сарын 18 –ны  өдөр Нутаг орныхоо бүтээж байгуулсан сайхан бүхнийг сүйтгэхээ болиоч ээ. Өнөөдөр автомашингүй амралтын өдөр баймаар” гэж “Найрамдал парк”-ын явган хүний зам дээгүүр давж гарч, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн авто машинуудыг зургийг нийтэлсэн байдаг. Энэ асуудлын дагуу аймгийн Засаг цагдаагийн тасгаас арга хэмжээ авч эдгээр дүрэм зөрчсөн жолооч нарт торгууль оногдуулж эхэлжээ. Ийм цаашид замын хөдөлгөөн оролцогч жолооч та бүхэн замын хөдөлгөөнд болгоомжтой, соёлтой оролцоорой.

Замын цагдаагийн тасгаас "Найрамдал парк"-д дүрэм зөрчсөн жолооч нарт торгуул оногдуулжээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх