Цаг агаарын онц аюултай үзэгдэл болохтой холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдлаа

2019/05/17
 Цаг агаарын онц аюултай үзэгдэл болохтой холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдлаа

Аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ сарын 18-20-ны өдөр болох цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ. 2019 оны 5 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Дорнод аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас орж, салхи бүх нутгаар баруун хойноос 18-20 м/с, зарим үед 28 м/с хүрч шүрүүсэн хүчтэй болон шороон шуурга шуурахыг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна. Иймээс мэргэжлийн анги, байгууллагууд байгалийн онц аюултай үзэгдлийн үеэр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн үүрэг болголоо. Учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах хүрээнд энэ сарын 19-ны өглөөний 06 цагаас 20-ний 06 цаг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар боллоо. Мөн хүчтэй салхи шуургатай эдгээр өдрүүдэд малчид малаа хол бэлчээхгүй байх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Цаг агаарын онц аюултай үзэгдэл болохтой холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдлаа  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх