“Аялал жуулчлалыг дэмжих жил"-ийн 7 болзолт уралдаанд оролцоорой

2019/03/20
“Аялал жуулчлалыг дэмжих жил"-ийн 7 болзолт уралдаанд оролцоорой

Дорнод аймаг 2019 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан үүнтэй холбогдуулан өвлийн аялал жуулчлалын хаалт, зуны аялал жуулчлалын нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр аймгийн хөгжимт драмын театрт зохион байгуулсан, Нээлтийн үйл ажиллагааны үеэр "Аялал жуулчлалыг дэмжих жил-2019” зорилтот жилийн хүрээнд зохион байгуулах болзолт уралдааныг аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий танилцуулсан юм.

Зорилтод жилийн хүрээнд дараах 7 болзолт уралдааныг зохион байгуулна үүнд:

  • Аймгийн шилдэг аялал жуучлалын үйлчилгээ үзүүлэгч иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж шалгаруулах
  • “Аялал жуулчлалыг дэмжигч сум” шалгаруулах
  • “Аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг шинээр санаачлан хэрэгжүүлсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжийг  шалгаруулах
  • Аймгийн аялал жуулчлалын уриа үг, лого бүтээх
  • Аймгийн Аялал жуулчлалыг сурталчлах видео контент бүтээх
  • Аймгийн түүх соёлын дурсгалт зүйлсийн онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс бүтээх
  • “Тал нутгийн дөрвөн өнгө” фото зургийн уралдаануудыг зохион байгуулах юм.
“Аялал жуулчлалыг дэмжих жил"-ийн 7 болзолт уралдаанд оролцоорой  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх