“Дэлхийтэй танилц. Ахан дүүгээс эхэл”-нийтлэлийн уралдааныг зарлаллаа

2019/02/28
“Дэлхийтэй танилц. Ахан дүүгээс эхэл”-нийтлэлийн уралдааныг зарлаллаа

“Дэлхийтэй танилц. Ахан дүүгээс эхэл”-нийтлэлийн уралдааны журам

  1. Уралдааны нэр: “Дэлхийтэй танилц. Ахан дүүгээс эхэл”
  2. Зорилго:
  3. Уралдааны хамрах хүрээ:

“Дэлхийтэй танилц. Ахан дүүгээс эхэл” — сэдэвт нийтлэлийн уралдаан. Оросын Холбооны Улсын хотууд болон районууд, мөн тэдгээрийн ахан дүүсийн харилцаатай гадаадын газар нутагт байгаа дурсгалт газруудад зориулсан уралдаан. Ахан дүүс- хот, хамтрагч газар нутаг гэдэг бол бие биенийхээ түүх, соёл, амьдралтай харилцан танилцахын тулд байнгын найрамдлын харилцаа холбоо тогтоосон газар нутгийг хэлнэ.  

Нийтлэл бичих сэдвийн хамрах хүрээ:

Хөшөө дурсгал, музей, галерей, ботаникийн цэцэрлэг, барилга байгууламж (жишээ нь тээрэм, олдвор булш, гүүр), үндэсний цэнгэлдэх хүрээлэн, дархан цаазат газар, ой, соёл амралтын хүрээлэн, багт наадам, үзэсгэлэн худалдаа, баяр наадам, концерт, ёслолын арга хэмжээ, жүжиг, газар, утга зохиолын бүтээлийг тодорхолон бичих, түүхэн үйл явдал болсон газар, киноны зураг авалтын газар, алдар нэр хүндтэй хүмүүсийн оршин суудаг газар гэх мэт дурсгалт газрууд байж болно.

4.Уралдааны шалгаруулалт, тавигдах шаардлага:

  1. Шалгаруулалт #1 — «Гадаадын ахан дүүсийн дурсгалт газрууд. Орос хэл дээр нийтлэлийг бичих»
  2. Шалгаруулалт #2 — « Оросын хотууд болон районууд мөн гадаадын газар нутагт байгаа дурсгалт газруудад. Нийтлэлийг гадаадын ахан дүүс байрладаг улс орон болон бүс нутгийн албан ёсны хэлэн дээр нийтлэл бичих »
  3. Шалгаруулалт #3 — « Гадаадын ахан дүүсийн дурсгалт газруудын тухай Оросын Холбооны Улсын ястангуудын (оросоос бусад) хэлэн дээр нийтлэл бичих»
  4. Шалгаруулалт #4 — «Орос болон гадаадын ахан дүүсийн дурсгалт газруудын чөлөөт зураглал»
  5. Шалгаруулалт #5 — «Нэвтэрхий контент» бичихэд ашиглах материал, эх сурвалж: Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сайтууд, тэр дундаа сонины цахим хувилбарууд, гүйцэтгэх шатны байгууллага, эрх барих дээд байгууллага, орон нутгийн засаг захиргаа (засаг захиргааны эсвэл Төрийн Дум, Холбооны Зөвлөл, Хурлын депутатууд) сайтууд, боловсролын байгууллагын сайтууд (тэр дундаа сургуулын  музей), номын сан, клубүүд, музейнүүд, ашгийн бус байгууллагууд, хэвлэн нийтлэх (ном, сэтгүүл, сонинд хэвлүүлсэн).
  6. Шалгаруулалт #6 — «Шилдэг баг. Уралдаанд оролцох хүсэлтэй сургалтын үйл ажиллагаанд оролцож байгаа бүлэг оролцогчид. Тус шалгаруулалтад орлцогч багуудаас доорхи чиглэлээр ялагчийг тодорхойлно:
  • Мэдээллийн сайн дурын хотын шилдэг баг – ахан дүүсийн хөдөлгөөний идэвхтэнүүд,
  • Дүүргийн шилдэг баг
  • Их сургуулийн шилдэг баг
  • Мэргэжлийн боловсролын байгууллагын шилдэг баг
  • Сургуулийн шилдэг баг
  • Шилдэг корпорацын баг
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн шилдэг баг.

Тусгай шалгаруулалт

  • Тусгай шалгаруулалт«Rostov region» — «Ростов мужийн хотууд болон районуудын ахан дүүсийн харилцаатай хотууд, хамтрагч газар нутгийн  дурсгалт газар нутгийн тухай шилдэг нийтлэл». Олон нийтлэл бичсэн зохиогч шалгарна (Орос хэл дээр бичсэн нийтлэлээс 1, өөр хэл дээр бичсэн нийтлэлээс 1 тус бүр нэгийг тэргүүн байр шалгаруулна).
  • «Шинэ сурагч» тусгай шалгаруулалт— «Мэдээллийн сайн дурын уралдаанд оролцогчдын бичсэн шинэ нийтлэлийг 2018, 2019 онуудад Википед-д бичиж анх удаагаа зохиогч эсвэл найруулагч болж байна».

Урамшууллын оноо нь дараахи агуулгыг илэрхийлнэ:

  • Жижиг болон дунд зэргийн суурин газрын дурсгалт газруудад зориулсан нийтлэл (оноог хоёр дахин илүү өгнө). 100,000-аас цөөн хүн амтай суурин газрыг жижиг болон дунд зэргийн суурин газар гэнэ.
  • Уралдаан зохион байгуулах хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 1 хооронд болно.

Уралдаанд оролцогчид сэдвээ сонгохдоо Үгсийн цэс буюу Словник ашиглана.

Дүрэм

  • Уралдаанд оролцогчид нь Википедии участники–д албан ёсоор бүртгүүлж оролцоно.
  • Уралдаанд оролцогч бүр Уралдаанд оролцохдоо зөвхөн 1 удаа бүртгүүлнэ.
  • Уралдаанд нийтлэлийг оруулахыг зөвшөөрөхдөө дараахи шалгуураар шалгана:
    • 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 1-ний дотор оролцогчдын материалыг хүлээн авна.
    • Уралдаанд оролцогчийн нийтлэл нь хамгийн багадаа 150 үгтэй байна.
  • Зураглалыг 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 1 хооронд Викисклад бүртгүүлнэ.
  • Нэвтэрхий контентийг бичихдээ, энэ шалгуурлалт 5-ын хүрээнд заасан нөлөө бүхий эх сурвалж буюу авторитетных источниках.-ын дүрмийг мөрдөнө.
  • Багийн тэмцээний шалгаруулалтад нийтлэл бичих, зургуудыг тавих шалгуурт их оноо авсан баг ялна.
  • Эцсийн дүнг уралдаанд оролцогчийн бүтээлийн гүйцэтгэсэн ажлын чанар, тоог харгалзан дүгнэнэ. Ажлын чанар гэдэг нь зураглал оюуны хэмжээ, нөлөө бүхий эх сурвалж буюу авторитетные источники-д иш татаж авсан материалын хэмжээг оруулах, бүрдүүлэлт хийх зэрэг юм.
  • Шүүгч нь "шударга тоглоом"-ын зарчмыг зөрчвөл оролцогчыг эрхийг хасч болох бөгөөд нийтлэлийг цаг хугацаанд нь оруулаагүй/ жагсаалтад оруулсан зургуудыг цаг хугацаанд нь байршуулаагүй бол, аль ч үе шатанд өмнө нь бэлтгэсэн нийтлэлийг их хэмжээтэй оруулах мөн ямар нэгэн үйлдлийг адил болгоход шударга өрсөлдөгчид эсвэл өөр орлоцогчдыг төөрөгдөлд оруулдаг.

Марафоны оролцогчид

  • Бүтээл болон нийтлэлээ дууссаны дараа, зураг оруулах, нэвтэрхий контентийн мэдээлэлд тохирох хүснэгтийг нэмж оруулна (уралдаанд оролцогчид үүнийг бие даан хийнэ).
  • Марафонд зөвхөн энэ хүснэгтэд багтсан нийтлэлүүд мөн оролцогчид оролцоно.
  • Бичигдсэн нийтлэлийг уралдааны эцсийн хугацаанаас хэтрүүлэлгүйгээр бичсэнээс 24 цагийн дотор хүснэгтэд оруулах ёстой.

Шагналын сан

Шагналын санг «Хүндэт иргэн, сурган хүмүүжүүлэгч, авьяаслаг залуучуудын холбоо» олгоно. Шагналын сангийн нийт хэмжээ 330 мянган рубль.

Эхний 4 шалгаруулалт бүрт 5 ялагчийг тодорхойлно:

  1. I байр — 25 мянган рубль
  2. II байр — 20 мянган рубль
  3. III место — 15 мянган рубль
  4. IV байр — 10 мянган рубль
  5. V байр — 5 мянган рубль
  • #5,  #6 шалгаруулалтын тэргүүн байр – дурсгалын зүйлээр шагнуулна.
  • Тусгай шалгаруулалт «Rostov region» — 10 мянган рублийн 2 тусгай мөнгөн шагналыг 2 зохиогчид олгох бөгөөд тусгай шагналын хүрээнд хамгийн өндөр оноо авсан тохиолдолд шагнана(орос хэл дээр нийтлэл бичсэн оролцогчдоос 1 ялагчийг, өөр хэл дээр нийтлэл бичсэн оролцогчдоос 1 ялагчийг тус тус шалгаруулна):
    • 10 мянган рублийн шагнал — Шалгаруулалт #1 хүрээнд Ростов мужийн хотууд болон районууд мөн тэдгээрийн ахан дүүсийн харилцаатай гадаадын газар нутагт байгаа дурсгалт газруудын тухай хамгийн том нийтлэл бичсэн зохиогч;
    • 10 мянган рублийн шагнал — Шалгаруулалт #2 хүрээнд Ростов мужийн хотууд болон районуудын дурсгалт газруудын тухай хамгийн том нийтлэл бичсэн зохиогч;
  • «Шинэ сурагч» тусгай шалгаруулалт — анх удаагаа 2018 онд Оросын Википед-д нийтлэл бичсэн эсвэл найруулан зассан  тусгай шалгаруулалтын хүрээнд хамгийн өндөр оноо авсан зохиогчийг 10 мянган рублийн тусгай мөнгөн шагналаар шагнана.

Дүгнэх:

  • 1. Уралдааны дүнг шүүгчид гаргана. Орос хэл дээр Википедийн идэвхтэй, нийтлэл бичих , нийтлэлийг дүгнэхдээ туршлагатай гишүүдээс бүрддэг.
  • 2. Дүнг гаргахдаа Уралдаанд оролцогчдын бүтээлийн ажлын тоо, чанарыг харгалзан үзнэ.
    • 2.1. Уралдаанд хамгийн өндөр оноо авсан оролцогчийг шалгаруулна.
    • 2.2. Уралдааны шагналын байрт нийтлэлийн шаардлагыг хангасан 20-иос илүүгүй нийтлэл бичсэн эсвэл нийтлэл гүйцээн бичсэн оролцогч өрсөлдөх боломжтой.
    • 2.3. Шүүгчийн шийдвэр бол эцсийн шийдвэр болно..
  • 3. Тэргүүн байр эзлэгчийн дүнг зарласнаас хойш долоо хоногийн дотор и-мэйлээр мэдэгдэнэ. Материал өгөхдөө и-мэйл хаягаа тодорхой өгнө. Оролцогч мэдэгдэл хариу авсны дараа 2 долоо хоногийн дотор  шаардлагатай мэдээллээр хангана.
“Дэлхийтэй танилц. Ахан дүүгээс эхэл”-нийтлэлийн уралдааныг зарлаллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх