Гэмтэл мэс заслын тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүллээ

2019/01/10
Гэмтэл мэс заслын тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүллээ

Гэмтлийн мэс заслын тусламж үйлчилгээнд дунд чөмөгний хүзүүний хугарлыг өнцөгт ялтсаар бэхлэх мэс заслыг шинэ технологиор орон нутагтаа  5 тохиолдолд амжилттай хийжээ. Нийт хугаралтай үйлчлүүлэгчдийг өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд илгээн тусламжийг авдаг байсан цаг ард үлдлээ.

Шуу ясны толгойн хугарлыг алган талаас нь ил эвлүүлж ялтаст шургаар бэхлэх, эгэм далны холбоосны урагдлыг дэгээт ялтасаар сэргээх хагалгааг 3 тохиолдолд, атгаал ясны хугарлыг рентген аппаратны хяналтын дор түгжээт хадаасаар бэхлэх мэс засал 4, гэмтлийн улмаас тасарсан шөрмөсний хуучин гэмтлийг сэргээх мэс заслыг 3 тохиолдолд, мөн арьс нөхөх мэс заслыг 8 тохиолдолд тус тус  амжилттай хийж  гэмтлийн мэс заслын тусламж үйлчилгээнд шинэ технологиудыг нэвтрүүлэн ажиллажээ. Түрүү булчирхайг нээлттэй мэс заслаар авах, шээлүүрийн нарийслын үеийн пиелопластик мэс засал, давсагны биопси авах зэрэг ажилбаруудыг мэс заслын багийнхан шинээр хийхийн зэрэгцээ залуу эмч нарын баг нойр булчирхайн толгойн хэсгийн хавдар авах, хошногоны архаг цоргыг LIFT аргаар засах хагалгаануудыг амжилттай хийжээ. Байгууллагын хөгжлийн суурь болох инноваци шинэ технологиудыг амжилттай нутагшуулан ажиллаж  мэс засал, гэмтлийн хамт олон “2018 оны Инновацийн эзэд” боллоо.

Гэмтэл мэс заслын тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх